Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Криптосистемд зориулсан молекул тооцооллын алгоритм хөгжүүлэх нь



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.2 Цахилгааны инженерчлэл, Электроникийн инженерчлэл, Мэдээллийн инженерчлэл
Улсын дугаар : 4203
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Тооцооллын хүндрэл, Крипто алгоритм, Био тооцоолол, Ген

Аннотаци

Энэхүү диссертацын ажлын хүрээнд Био тооцооллын судалгааны хоёр чиглэлийг хамруулан авч үзсэн. Үүнд: а. ДНХ молекул тооцооллын чиглэлд хамаарах Силиэт дэх Ген угсралт (Gene assembly in Ciliates)-ын систем, б. Эсэн тооцооллын чиглэлд хамаарах СН Пи (Спайк Нейрон Пи) систем.
Криптографын тэгш хэмт бус RSA системийн шифрлэх, шифр тайлах алгоритмыг гүйцэтгэх СН Пи системд суурилсан тооцоолох төхөөрөмжийн онолын загварыг зохиомжилсон. Тус загвар нь HP/LP гэсэн хоёр энгийн нейронуудын сүлжээнээс бүтэх ба төгсгөлгүй урттай хоёртын битүүдийн хос дарааллыг системд оруулж, уг дарааллуудын хооронд арифметик үйлдлүүдийг Дуал-рэйл (Dual-rail) зарчмаар алдаагүй (error-tolerant) гүйцэтгэх STAGE, MULT, MOD, COMPARE зэрэг модулиудтай. Тус системийн найдвартай ажиллагаа, алгоритмын үнэн зөв байдлыг GPU (Graphics Processing Unit) системд программчлан туршиж, баталгаажуулсан болно.
Компьютерын ухааны онолын үүднээс дээр зохиомжилсон тооцоолох төхөөрөмжийн ажиллагааны тооцооллын хүндрэлийг судлахад систем бүхэлдээ оролтын өгөгдлийн хэмжээнээс (n) хамаарсан зохистой богино хугацаанд (O(n^3)) ажиллаж, үр дүнгээ гарган авч буйг тогтоосон. Мөн RSA системийн алгоритмууд болон түүнтэй нэг ангид хамаарах NP-Хүнд (NP-Hard) асуудлууд болох HPP, CSP (Closest String Problem) бодлогуудыг Био тооцооллын хүрээнд Силиэт дэх Ген угсралтын аргачлалаар шийдэх зорилго дэвшүүлж амжилттай шийдвэрлэсэн. Эдгээр бодлогуудыг тооцооллын хувьд зохимжтой буюу олон гишүүнт функцээр зааглагдах хугацаанд шийдэх био-алгоритмууд гаргаж авсан нь энэхүү судалгааны ажлын бас нэгэн чухал үр дүн юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 209
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :