Монгол Улсын Дорнодын бүс нутаг дахь ураны хүдрийн ордуудыг ашиглах олборлолтын уламжлалт аргуудад шинжилгээ хийж, хосолсон аргуудын дүн шинжилгээний үндсэн дээр ашиглалтын технологийн харьцуулсан судалгааг хийж үйлдвэрлэл, лабораторийн түвшинд хийгдсэн туршилт судалгааны ажлын үр дүнгүүдийг харьцуулан судалж гарсан үр дүнгүүдээр хамгаалж байгаа болно. Орд, ордын нөөц, олборлолтын хэмжээ, ашиглалтын арга технологиуд, дэлхийн ураны нөөц баялаг, ашиглалт, хэрэглээний түвшин, олборлолтын аргуудыг хослуулан ашиглах технологийн үйл явцад дүн шинжилгээ хийж гүйцэтгэсэн болно. Хосолсон, гурвалсан аргаар ураны ордыг ашиглах загварчлалын өгөгдлийн баазыг бүрдүүлэхийн тулд Дорнодын ордын хөрсний физик-механик, физик-химийн шинж чанаруудын судалгааг ашиглав.
Ураны хүдрийн ордыг ашиглах боломжит аргуудын технологийн загварчлалын үр дүнд ил, далд уурхайн олборлолтын параметрүүд тодорхойлогдож ураны уусгалтын талбарын ажлыг тогтоолоо. Ордын ашиглалтыг уламжлалт болон хосолсон, гурвалсан аргаар явуулах техник эдийн засгийн үзүүлэлтүүдэд үндэслэгдсэн тооцоогоор далд уурхайн арга нь ил уурхайгаас 20%-иар бага, газар доор цооногоор болон блокоор уусгах арга нь анхдагч баяжмалыг уулын цулыг тооцолгүй гаргаснаар далд уурхайгаас 40%, ил уурхайн олборлолтоос 60%-иар үр ашигтай болохыг тогтоов.
Ордод урьд өмнө гүйцэтгэгдсэн уулын ажлууд олборлолтын өртгийг далд уурхайд 30%, ил уурхайд 38%, геотехнологийн олборлолтод даруй 60%-иар бууруулах боломжтойг тогтоов. Ил уурхай-далд уурхай-геотехнологийн болон далд уурхай-геотехнологийн олборлолтын хосолмол аргууд нь 1 тн хүдэр олборлох өөрийн өртөгийг ил уурхайд 50,03$-оос 19,28$ /
2.5 дахин хүртэл/, далд уурхайд 54,56$-оос 26,06$ /
2.1 дахин хүртэл / бууруулах боломжтой болохыг тооцоолов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0