Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Соёлын байгууллагын үйлчилгээний чанараар бодлогын хэрэгжилтийг үнэлэх нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4205
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : СОЁЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ, СОЁЛЫН БОДЛОГО, ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ, ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Аннотаци

Өнөөдөр Монгол Улсад салбарын бодлого эрх зүйн ерөнхий суурь орчин тодорхой хэмжээнд бүрдэж соёлын салбарын бодлого, тулгамдсан зорилтыг тодорхойлсон бөгөөд соёлын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актуудаар соёл, урлагийн салбарын гол харилцааг зохицуулж байна. Хэдийгээр төрөөс соёл, урлагийн салбарыг зах зээлийн чиг баримжаатай хөгжүүлэх бодлого, хөтөлбөрүүд гарч байгаа боловч, бодлого амьдралд нийцэж, салбарт тулгамдаж буй нэн тэргүүний асуудлыг зохицуулж чадаж буй эсэх талаар сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны бүтээлүүдэд хангалтгүй үзүүлэлтүүд харагдаж байна. Иймд бодлогын хэрэгжилтэд тохиолдож буй тодорхой сорилт бэрхшээл, тулгамдсан асуудлууд нь соёлын бодлогын үзэл баримтлал, хөгжлийн хандлага, соёлын үйлчилгээний чанарыг ул үндэстэй судлах, соёлын бодлогын хэрэгжилтийг үнэлэх, хэрэгжилтийг хангах тогтолцоог сайжруулах, боловсронгуй болгох арга замыг тодорхойлох шаардлага чухал болохыг харуулж байна. Уг судалгааны ажлаар соёлын бодлого, түүний хэрэгжилтийг үнэлж буй дэлхий дахины хөгжлийн чиг хандлага, бодлогод тулгуурлан Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого болон эрх зүйн орчин, соёл, урлагийн байгууллагын хөгжлийн өнөөгийн байдлыг судалж, шинжилсний үндсэн дээр бодлогын хэрэгжилт ямар байгааг төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагын үйлчилгээний чанараар үнэлэхэд чиглэгдсэн. Дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд соёлын бодлогын хэрэгжилтийг үнэлэх олон улсын арга, аргачлал, шалгуур үзүүлэлтийг судалсан. Диссертацийн судалгааны ажлын хүрээнд хийсэн олон нийтийн санаа бодлын үнэлгээгээр соёл урлагийн салбарын үйлчилгээний чанар жигд биш, ялангуяа үйлчлүүлэгчийн таамагласан түвшинд хүрэхгүй байгаа нь тухайн байгууллагын санхүүжилт, технологийн шинэчлэл, ажилтнуудын санаачилга, сэтгэл зүтгэл төдийлэн сайн биш байгаа гэсэн гол дүгнэлт гарч байна. Соёл, урлагийн байгууллагын үйлчилгээний чанарын судалгааг газар зүйн байршил (Улаанбаатар хот, орон нутаг-21 аймаг), оролцогч тал (мэргэжилтэн, удирдах ажилтан, ажилтан, хэрэглэгч), соёл, урлагийн байгууллага (урлагийн байгууллага, соёлын төв, ордон, номын сан, музей) гэсэн талуудыг хамруулан үр дүнг гаргахад ерөнхий үнэлгээ
3.46 буюу дундаж түвшинд байна. Соёл урлагийн салбарт төрөөс баримтлах соёлын бодлого үндсэндээ төрийн өмчит соёл урлагийн байгууллагуудад чиглэж, соёлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх асуудлыг орхигдуулсан нь зах зээлийн өрсөлдөөнийг саармагжуулж, салбарын хөгжлийг өрөөсгөл хандлагатай болгох, зардал багатай чанаргүй үйлчилгээ голлох, сонгодог болон үндэсний соёл урлагт сөргөөр нөлөөлөх талтай байна. Түүнчлэн инновацын соёл төлөвшөөгүй, зохиогчийн эрхийн хамгаалалт, арилжаа сайн хөгжөөгүй, салбарын статистик мэдээлэл бүрдүүлэлт хэт ерөнхий, салбарын хувийн хэвшлийн үйл ажиллагааг бүртгэдэггүй, салбарын хөгжлийн нэгдсэн бодлого байхгүй зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 338
Сүүлийн сард 28
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :