Уурхайн салбар нь улс орны эдийн засагт өндөр хувь нэмэр оруулж байгаа хэдий ч хүрээлэн буй орчин, экологи болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө нь нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна. Бусад олон улсын нэгэн адил Монгол Улсын уул уурхайн салбарын хурдацтай өсөлтийн улмаас хүрээлэн буй орчны эвдрэл, экологийн хохирлыг арилгах асуудалтай тулгарч байна. Хэдийгээр байгаль орчныг хамгаалах, экологит үзүүлэх нөлөөллийн үнэлгээний талаар олон тооны хууль тогтоомж, дүрэм журам байдаг боловч ашигт малтмалын орд ашиглах технологиос экологит үзүүлэх нөлөөлөл, хохирлыг үнэлэх, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд зарим алхмууд хийгдсэн ч орд ашиглах технологийн эцсийн үр дүнг экологийн хүчин зүйлстэй холбож үнэлэх судалгааны үр дүн, практик зөвлөмжүүд хангалтгүй байна. Экологийн орчны нөхөн төлбөрын зарчим нь экологи, эдийн засгийн органик нэгдэл дээр суурилдаг бөгөөд энэ нь нөөц баялаг, байгаль орчин, эдийн засгийн салбарт тулгамдсан асуудал юм. Уул уурхайн салбарын эдийн засгийн экологийн тэнцвэрт байдлын нөхөн олговрын зарчмыг хэрэглэх нь ашиг малмалын нөөцийг хөгжүүлэх, ашиглах, экологийн орчныг сүйтгэгчдийг татвар, хураамж төлөх эдийн засгийн арга хэрэгслийг хэрхэн ашиглах талаар хэлэлцэх, ингэснээр байгаль орчныг нөхөн төлөхөд оршино. Иймд уг салбарыг өндөр хөгжсөн орны жишиг хэмжээнд хүргэх, уурхайнуудад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, ашигт малтмалын орд газрыг аюулгүй, экологийн хор хохирол багатай, эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай ашиглах нь улс орны өнөөгийн чухал зорилтын нэг болж байна. Нүүрсийг (Багануурын нүүрсний уурхай, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Ухаахудагийн нүүрсний уурхай) ил аргаар ашигласнаар экологид үзүүлэх сөрөг нөлөөлөл, байгаль орчны хохирлыг бууруулах арга хэмжээний зардал, экологийн нөхөн олговрын зардал, бодит хохирлыг иж бүрэн тооцож тусгасан ил уурхайн технологийн “экологи-эдийн засгийн” үнэлгээний арга зүй боловсруулах зорилгоор диссертацийн судалгааг хийсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 60
Ишлэгдсэн тоо : 0