Үндэслэл: Хачигт энцефалит (ХЭ)-ийн хүний өвчлөлийн тохиолдлыг улсын хэмжээнд 2005 оноос бүртгэж эхэлсэн бөгөөд мэдээлэл, сургалт сурталчилгаа, сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч сүүлийн жилүүдэд өвчлөлийн тохиолдлын тоо нэмэгдэж, нас баралт жил дараалан бүртгэгдэх болов.
Зорилго: Монгол улс дахь ХЭ-ийн тархвар судлал, молекул-эпидемиологийн онцлог, тархалт, халдварын эрсдлийг судлан тогтоох
Материал, арга зүй: Бичиглэл, агшингийн загварыг ашиглаж, баримт, асуумжийн аргаар мэдээлэл цуглуулав. Бичиглэл судалгаанд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хадгалагдаж буй 2005-2017 оны ХЭ-аар өвчлөгсөд, нас баралтын тархвар судлал, дархлаажуулалт, тандалтын мэдээллийг ашигласан. Агшингийн судалгаагаар 2011-2014 онд 7 аймаг, нийслэлийн 2624 хүнээс асуумж авч мэдлэг, эрсдлийг тогтоов.
Үр дүн: Улсын хэмжээнд 2005-2017 онд ХЭ-ийн 287 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 5 жилд өвчлөл, тархалт нэмэгдэж, энэ нь гангийн үзүүлэлттэй хүчтэй, агаарын дундаж температуртай дунд зэрэг хамраалтай байна. Улсын хэмжээнд ХЭ-ийн дархлаажуулалтын хамралт
0.2-23% байна. ХЭ-ийн өвчлөл 15 аймгийн 63 сум, нийслэлийн 9 дүүрэгт бүртгэгдсэнээс 87% нь Сэлэнгэ, Булган аймагт хачигт хазуулж, халдвар авчээ. Халдварт 20-49 насныхан
2.7-
4.5 дахин, хүйсийн хувьд эрэгтэйчүүд
2.3 дахин их өртсөн байна. Хүмүүс ихэвчлэн 5, 6 дугаар сард ургамал түүх, амралт зугаалгаар явахдаа хачигт хазуулжээ. Нас баралтын түвшин дунджаар
4.9% (14) байгаагаас Булган аймагт
28.6%, Сэлэнгэ аймагт
2.7% байна. Молекул биологийн шинжилгээгээр 2013 онд Булган аймагт хачигт хазуулан халдвар авч нас барсан хүнээс ХЭВ-ийн Байгаль хэв шинж илэрлээ. ХЭ-ийн дамжуулагч Ixodes persulcatus хачгийн
5.31%-д, Dermacentor nuttalli хачгийн
0.99%-д , Dermacentor silvarum хачгийн 1.15%-д ХЭВ-ийн халдварлалт илэрсэн байв. Судалгаанд хамрагдсан хүн амын
14.6±
7.3%-д ХЭ-ийн халдварлалт илэрч энэ нь хачгийн вирусийн халдварлалттай (p=
0.05) хамааралтай байна. Асуумж судалгаагаар хүн амын мэдлэгийн түвшин жил бүр нэмэгдэж байгаа ч говийн бүсийн хүн ам, малчид, сурагчдын мэдлэг хангалтгүй байна. Хачгаар дамжих халдварын мэдлэг хангалтгүй байх нь хачигт хазуулах эрсдэлийг
2.8 дахин нэмэгдүүлж байна. Судалгаанд хамрагдсан хүн амын 42% нь хачигт хазуулсан бөгөөд хадлан бэлтгэх, мал хариулах, ойд зорчих, ноос ноолууртай харьцах үед хачигт (
0.9-
40.1 дахин) хазуулжээ. Хачигт хазуулсан хүмүүсийн 18%-д нь эмнэл зүйн шинж илэрснээс ой мод бүхий бүс нутгийн хүн амд шинж тэмдэг илрэх нь 14 дахин их байна.
Хэлцэмж: Бидний судалгаагаар Монгол улсад ХЭ-ийн хүний өвчлөл сүүлийн жилүүдэд 8-10 дахин нэмэгдэж, энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад цөөн боловч Европ, Азийн улсуудаас хамгийн их тохиолдол бүртгэгддэг хоёр улсын хооронд оршдог нь ХЭ-ийн тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй байна. Нөгөөтэйгүүр ХЭ-ийн өвчлөл цаг уурын хүчин зүйлээс хамаарч нэмэгдэж байгаа нь бусад судлаачдын дүнтэй таарч байна. Молекул биологийн шинжилгээгээр 2013 онд Булган аймгийн Бугат суманд халдвар авч нас барсан хүний сорьцоос илрүүлсэн вирус нь Байгаль хэв шинж буюу 886-84 омгуудтай 99%-ийн ижил таарцтай байв.
Мөн ХЭ-ийн тархалт нэмэгдэж, D.nuttalli зүйлийн хачгийн тархалттай аймагт хүний өвчлөл бүртгэгдэж, хачиг болон хүн амын дунд ХЭ-ийн халдварлалт илэрч байгаа нь уг хачиг ХЭ-ийн дамжуулагч хачиг болж байгаа нь бусад судлаачдын дүнтэй таарч байна.
Дүгнэлт:
1. ХЭ-ийн өвчлөл 2005 оноос хойш 10 дахин нэмэгдэж, Сэлэнгэ, Булган аймагт зонхилж, 4-6 дугаар сард ургамал түүх, амарч зугаалах үед ихэвчлэн хачигт хазуулж, 20-49 насны, ажил эрхэлдэггүй, эрэгтэйчүүд, илүү өвчилж байна. ХЭ-ийн өвчлөл нэмэгдэж байгаа нь цаг уурын зарим хүчин зүйл, дархлаажуулалтын хамралт хангалтгүй байгаатай холбоотой байна.
2. ХЭ-ийн өвчлөлийн улмаас 40 орчим насны эрэгтэйчүүд түлхүү эндэж, Булган аймгийн Бугат суманд зонхилон тохиолдож, хүнд хэлбэрийн өвчлөлийг үүсгэдэг ХЭ-ийн өвөрмөц хэв шинжийн вирус нь нас баралтын шалтгаан болж байна.
3. Монгол орны бүх бүс нутагт ХЭ-ийн байгалийн голомт оршиж, уулын тайгын бүс, уулын ойт хээрийн бүсэд Ixodes persulcatus хачиг үндсэн дамжуулагч болж, халдварын эрсдэл тайгын бүсэд хамгийн их байна. Харин хээрийн бүс нутагт ХЭ-ийн байгалийн голомтод Dermacentor silvarum, Dermacentor nuttalli хачиг дамжуулагч болж байна.
4. Ixodes persulcatus зүйлийн хачгийн тархалттай аймгийн хүмүүс ХДХ-ын эрсдэл өндөр байна. Малчид, сурагчдын ХДХ-ын талаарх мэдлэг хангалтгүй байгаа нь хачигт хазуулах эрсдлийг нэмэгдүүлж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0