Оршил. Доройтсон ойг нөхөн сэргээх, таримал ойг ургуулах нь хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, нүүрстөрөгчийг шингээх, хадгалах, ургамлын зүйлийн олон янз байдлыг нэмэгдүүлэх зэргээр ойн экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай оронд таримал ойн амьдралт, өсөлт, хөгжилт, бүтээмжийг хянах мониторингийн систем өнөөг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд бүрдээгүй төдийгүй таримал ойд хэрэгжүүлэх ОАА-н арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх үндэслэлийг боловсруулах шинжлэх ухааны судалгаа дөнгөж эхлэлийн шатанд байна.
Судалгааны зорилго. Судалгааны ажлын зорилго нь таримал нарсан (Pinus sylvestris L.) ойн өсөлтийн онцлогийг илрүүлэн, модлог бүтээмжийг нэмэгдүүлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулахад оршино. Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд:
1) Таримал нарсан ойн өсөлтийн онцлогийг илрүүлэх;
2) Таримал нарсан ойд арчилгааны огтлолт явуулах тохиромжтой нас, оновчтой хувилбарыг сонгох;
3) Таримал нарсан ойд явуулах арчилгааны огтлолтын дараа үлдсэн моддын өсөлтөд үзүүлэх нөлөөг тогтоох;
4) Таримал ойн өсөлтийг түргэтгэж, модлог бүтээмжийг нэмэгдүүлэх арчилгааны огтлолт явуулах зөвлөмжийг боловсруулах зэрэг болно.
Судалгааны шинэлэг тал, ач холбогдол. Уг судалгааг Монгол улсад анх удаа хийсэнд уг ажлын шинэлэг тал оршино. Залуу таримал нарсан ойд арчилгааны огтлолт явуулах тохиромжтой нас, огтлолтын хувилбарыг тогтоосон нь манай орны ой судлалын шинжлэх ухаанд онолын, огтлолт хийх зөвлөмжийг анх удаа боловсруулсан нь практикийн чухал ач холбогдолтой болно.
Бүтээлийн хэмжээ. Уг бүтээл нь компьютероор бичсэн нийт 5 бүлэг бүхий 130 хуудас, 47 зураг, 27 хүснэгт, 12 томьёо, 6 хавсралтаас бүрдэнэ.
Судалгааны үр дүнг хэлэлцүүлсэн байдал. Тус диссертацын сэдвийн хүрээнд нийт 21 эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсын болон дотоодын хянан магадалгаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэв. Судалгааны үр дүнгээр олон улсын хуралд 6, дотоодын эрдэм шинжилгээний хурал, семинарт 17, нийт 23 илтгэл хэлэлцүүлэв.
Нэгдүгээр бүлэг. Судалгаа явуулсан бүс нутгийн байгаль, цаг уур, нийгэм, эдийн засгийн нөхцөл. Цаг уурын Сүхбаатар станц (Сүхбаатар сумын төвд байрлах)-ын 2003-аас 2019 оны уур амьсгалын үзүүлэлтээс үзэхэд агаарын дундаж температур
0.6±
0.02ºС, хамгийн хүйтэн I сарын дундаж температур -
24.6±
0.9ºС, хамгийн дулаан VII сарын дундаж температур
20.8±
0.4ºС байна. Жилийн нийлбэр хур тунадас
275.7 мм бөгөөд түүний ихэнх нь зуны улиралд унадаг. Тужийн нарсны ойн хөрс нь Монгол орны Хөрс-газарзүйн мужлалаар био-уур амьсгалын Төв Азийн эх газрын Хангайн мужийн Сэлэнгийн тойрогт хамрагдах (Доржготов, 1973). Тужийн нарсны БЦГ-ын ойн сангийн нийт талбай 58619 га үүнээс 57312 га буюу
97.8%-ийг ойн талбай,
2.2%-ийг ойн бус талбай эзэлж байна. Ойн талбайн
44.1% нь ойгоор бүрхэгдсэн талбай,
55.8% нь ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлнэ.
Хоёрдугаар бүлэг. Судалгааны арга зүй, цуглуулсан материал. Судалгааг Сэлэнгэ аймгийн ТНБЦГ-ын таримал нарсан ой (N50°11'
27.2'', E 106°26'
30.8'')-д хийж гүйцэтгэв. Таримал ойд дээж талбай тусгаарлах, тооллогын загвар мод унагаж хэмжилт хийх болон судалгааны анхдагч материал боловсруулахад Н.П.Анучин (1982), А.В.Побединский (1962), З.Цогт (1993), Ц.Дашзэвэг (1987), Ж.Цогтбаатар (1994) нарын, таримал нарсан ойд арчилгааны огтлолт явуулах туршилт судалгааг Н.Г. Геогиевский (1953), А.В. Побединский (1962) нарын арга зүйгээр тус тус явуулав. Судалгаагаар 2003-2007, 1987 онуудад ойжуулсан таримал нарсан ойд 6, янз бүрийн эрчимтэй огтолсон ойд 5, титэм шуусан ойд 1, байгалийн аясаар сэргэн ургасан нарсан ойд 2 буюу нийт 14 дээж талбай тус тус байгуулсан бөгөөд нийт 1485 ш модонд хэмжилт хийв.
Гуравдугаар бүлэг. Таримал нарсан ойн амьдралт, өсөлтийн онцлог, таримал ойг арчлах шаардлага. Таримал ойн нас нэмэгдэх тутам өндрийн (F=
15.21, P<
0.0001) болон диаметрийн жилийн өсөлтөд (F=
15.76, P<
0.0001) ихээхэн ялгаа илэрэнэ. Таримал ойн өндрийн өсөлтийн дээд хэмжээ 12-16 насанд, диаметрийн өсөлтийн дээд хэмжээ 12 насанд тохиох бөгөөд нас, өсөлтийн хооронд хүчтэй эерэг (R2=
0.92) хамаарал орших бол цаашид өсөлт аажмаар саарч байна. Ойжуулалтын практикт өргөн ашиглаж буй тарилтын 4 х 1 м-ийн схем нь таримал ойд моддын титэм нийлэлт эрт (12 наснаас) явагдах нөхцөлийг бүрдүүлж байна. Таримал ойд титэм нийлэлт явагдсанаар мод хоорондын өрсөлдөөн эрчимжиж, моддын өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Таримал нарсан ойд арчилгааны огтлолт явуулах тохиромжтой насыг ишний шинжилгээний аргаар тодорхойлоход, арчилгааны огтлолт хийх үе 13-15 насанд тохиох бөгөөд энэ үеэс ОАА-н арга хэмжээ авах шаардлагатай байна. Огтлолтоор шан дахь нэгэнт гэмтэж, хатсан, өсөлтөөр хоцорсон моддыг түүвэрлэн огтлох замаар ойг сийрүүлэх нь зүйтэй юм.
Дөрөвдүгээр бүлэг. Таримал нарсан ойн өсөлтөнд арчилгааны огтлолтын үзүүлэх нөлөө, модлог бүтээмжийг нэмэгдүүлэх үндэслэл, аргууд. Туршилтыг 2016 оны хавар, намар 2003 болон 2004 онд тарьсан 15 настай таримал ойн моддыг огтлолгүй хяналт болгон үлдээж, бусад хэсгийн талбайн өсөлтөөр хоцорсон моддыг бага (
14.4%), дунд (
30.2%), их (34%), маш их (
46.6%) эрчимтэй болон титмийн зөвхөн доод хэсгийн (ишний өндрийн 1.3 м хүртэлх) бүх мөчрийг шуун огтлох зэрэг хувилбаруудаар гүйцэтгэв. Туршилтын хувилбар бүрд NG харьцаа нь 1 –ээс их (NG утга 1.30-1.76) байгаа нь огтлолтоор өсөлтөөр хоцорсон, давжаа моддыг түүвэрлэн огтолсон болох нь харагдаж байна. Туршилтын талбайн ойн модлог бүтээмж сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2020 оны байдлаар хяналтын талбайд
51.23 м3/га,
14.4%-ийн эрчимтэй огтолсон талбайд
80.65 м3/га,
30.2%-ийн эрчимтэй огтолсон талбайд
58.18 м3/га,
46.6%-ийн эрчимтэй огтолсон талбайд
36.79 м3/га байна. Эндээс үзэхэд огтлолтын дараах 5 жилд
14.4% болон
30.2%-ийн эрчимтэй огтлолт нь ойн нөөцийг нэмэгдүүлээд зогсохгүй модлог бүтээмжийг дээшлүүлж байгаа нь нотлогдож байна.
Тавдугаар бүлэг. Таримал нарсан ойн модлог болон экологийн бүтээмжийн экологи-эдийн засгийн үнэлгээ. Таримал ойн модлог бүтээмж буюу шууд үр ашиг нь арчилгааны огтлолтоос хойш 5 жилийн дараа хяналтын талбайд 7512418 төгрөг байгаа бол
14.4%-ийн эрчимтэй огтлолтоор 1 га дахь үлдсэн моддын ойн экологи-эдийн засгийн үнэ цэнэ 11103656 төгрөг буюу хяналтын талбайнхаас 3591238 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин
30.2%-ийн эрчимтэй огтлолтоор үлдсэн моддын экологи-эдийн засгийн үнэ цэнэ нь 6915589 төгрөг,
46.6%-ийн эрчимтэй огтлолтоор 4097149 төгрөг болж буурч, хяналтын талбайнхаас 596829-3415269 төгрөгөөр багассан байна. Таримал нарсан ойн экологийн бүтээмж буюу шууд бус (ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрсхүчлийн хийг шингээх, нийгэм, амралт зугаалгын ач холбогдол) экологи-эдийн засгийн үнэлгээ нь арчилгааны огтлолтоос 5 жилийн дараа хяналтын ойн 1 га талбайд 4507881 төгрөг,
14.4%-ийн эрчимтэй огтлолтоор 6662829 төгрөг,
30.2%-ийн эрчимтэй огтлолтоор 4149749 төгрөг,
46.6% эрчимтэй огтлолтоор 2458524 мянган төгрөгийн нэмэгджээ.
Дүгнэлт.
1. Таримал моддын өндрийн өсөлтийн дээд хэмжээ 12-16 насанд, диаметрийн өсөлтийн дээд хэмжээ 10-12 насанд тохиолдож, цаашид алгуур буурч байгааг тогтоолоо.
2. Тужийн нарсны таримал нарсан ойд 13-15 насанд арчилгааны ажлын анхны хэлбэр болох гэрэлжүүлэх огтлолтыг хийх шаардлагатайг илрүүллээ.
3. Арчилгааны огтлолтоос үзэхэд огтлолтын дараах 5 жилийн хугацаанд
30.2% болон 34%,
46.6%-ийн эрчмээр огтолсон талбайн моддын нөөц хяналтын талбайнхаас
7.9-
45.5%-иар бага,
14.4%-ийн эрчимтэй огтолсон талбайн моддын нөөц хяналтын талбайнхаас
47.8%-иар их өсөлттэй байна.
4. Хяналтын талбайн моддын модлог бүтээмжтэй (
51.23 м3/га) харьцуулахад
14.4%-ийн эрчимтэй огтлолтоор (
80.65 м3/га) нэмэгдэж,
30.2% болон
46.6%-ийн эрчимтэй огтлолтоор багассан (
58.18 м3/га,
36.79 м3/га) байна. Эндээс үзэхэд
14.4% болон
30.2%-ийн эрчимтэй огтлолт нь ойн нөөцийг нэмэгдүүлээд зогсохгүй модлог бүтээмжийг дээшлүүлж байгааг нотоллоо.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0