Өсвөр насны хүүхдийн өсөлт хөгжилт нь амьдарч байгаа газар нутаг, хүрээлэн буй орчин, түүний бохирдол, халдварт болон халдварт бус өвчин, хоол тэжээлийн байдал, хомсдол зэргээс ихээхэн хамаарч байна гэдгийг орчны бохирдолтой буурай хөгжилтэй улс орны хүүхдэд бие бялдарын өсөлт нь хөгжингүй улс орны өсвөр насны хүүхдийнхээс ихээхэн хоцорч байгааг эрдэмтэн судлаачид тогтоосоор байна. Тиймээс өсвөр насны хүүхдийн сурч боловсрох нь эрүүл мэнд, эрүүл аюулгүй хүрээлэн буй орчин нөхцлийг бүрдүүлэх явдал юм. Харин Монгол улсын хувьд хүрээлэн буй орчны тэнцвэр байдал ихээхэн алдагдсан, хүн амын нягтаршил, суурьшмал амьдрал, шилжилт хөдөлгөөн, ядуурал, хүнсний хангамж, агаарын бохирдол зэрэг сөрөг нөлөөллүүд хүүхдийн өсөлт хөгжилтөнд ноцтой хохиролыг учруулж байгааг ч олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачид хэлж сануулсаар байгаа билээ.
Иймд бид Монгол улсын өсвөр насны хүүхдийн бие бялдарын хөгжилд хүрээлэн буй орчин хэрхэн нөлөөлж байгааг үсэнд агуулагдах микроэлементийн байдлын шинжлэж бодитойгоор судлах хэрэгцээ шаардлагатай уялдуулан судласан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0