Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нийтэд тустай ажил хийлгэх ял: Уламжлал, харьцуулалт, шинэчлэлт



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.5 Хууль
Улсын дугаар : 4136
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : Нийтэд тустай ажил хийлгэх ял, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам

Аннотаци

Нэгдүгээр бүлэг: Нийтэд тустай ажил хийлгэх ял хорихоос өөр төрлийн ял болох нь
Энэхүү бүлэгт нийтэд тустай ажил хийлгэх ял хорихоос өөр төрлийн ял болохыг тодорхойлж, уг ялын зорилго агуулга, онолын үндэслэл, үзэл баримтлал, түүнтэй төсөөтэй зарим ялын ялгаа, мөн чанар онцлог, гадаадын зарим улс орнуудтай харьцуулсан талаархи судалгааны үр дүнг багтаасан.
Энэ ажлын хүрээнд ялын туйлын, харьцангуй, либерал онолын асуудал, нийтэд тустай ажил хийлгэх ялыг засан хүмүүжүлэх ял, албадан ажил хийлгэх ялтай хийсэн харьцуулалт, олон улсын эрх зүйн суурь зрчмууд, чиг хандлагыг судалсан ба хөрш орнууд, эх газрын эрх зүйн бүл, Англи–америкийн эрх зүйн бүл, пост-социалист зарим улс, хамтын нөхөрлөлийн зарим улс, скандиновын зарим улсуудын нийтэд тустай ажил хийлгэх ялын онцлогийн нээн харуулсан.
Хоёрдугаар бүлэг: Монгол Улсын ялын тогтолцоонд нийтэд тустай ажил хийлгэх ялын эзлэх байр суурь, үр нөлөө
Энэхүү бүлэгт Монгол Улсын ялын тогтолцоонд нийтэд тустай ажил хийлгэх ялын эзлэх байр суурь, үр нөлөөг судалсан ба ялын тогтолцооны онол ба практикийн үндсэн асуудал, эрүүгийн хууль тогтоомж дах нийтэд тустай ажил хийлгэхтэй төсөөтэй ял хэрэглэсэн түүхэн уламжлал,нийтэд тустай ажил хийлгэхтэй төсөөтэй ял хэрэглэсэн байдалд хийсэн судалгаа,2015 оны Эрүүгийн хууль ба нийтэд тустай ажил хийлгэх ялд хийсэн судалгаа зэргийг багтаасан.Тодруулбал,Ялын тогтолцооны уламжлалт ухагдахуун,ялын тодорхой төрөл болон үндсэн ба нэмэгдэл ялын тухай, Монгол Улсын эртний болон дундад зууны төрт улсуудын эрүүгийн эрх зүйн тухай,1926-2015 он хүртэлх Эрүүгийн хуулиуд дахь засан хүмүүжүүлэх ял,албадан ажил хийлгэх ялын онцлог шинж, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээд болон өсвөр насны хүнд ял ногдуулсан зэрэг асуудалд хийсэн шинжилгээг дурдаж боно.
Гуравдугаар бүлэг: Нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга зам
Энэхүү бүлэгт нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга замыг судалсан ба энэ хүрээнд уг ялын эдлүүлэлт эрх зүйн дэглэмийн байдал,ял эдлүүлэлтэд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо,ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын эрх зүйн зохицуулалт, хяналтаар илэрч буй зөрчил, үүсч буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам, Эрүүгийн хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлт оруулах хуульд хийсэн шинжилгээ, түүнчлэн ял шийтгүүлэгчдийн статистик тоо баримтад хийсэн дүн шинжилгээ зэргийг багтаасан болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 254
Сүүлийн сард 15
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :