Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Өрсөлдөх чадварын онолын үзэл баримтлал, хийсэн судалгаа, арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4137
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Өрсөлдөх чадварын онолын үзэл баримтлал, хийсэн судалгаа, арга зам

Аннотаци

Бүлэг нэг: Өрсөлдөх чадварын онолын үзэл баримтлал, хөгжлийн хандлага “Өрсөлдөөн”, “өрсөлдөх чадвар”-ын онолоос үзэхэд өрсөлдөх чадвар бол олон хүчин зүйлсийг нэгтгэсэн динамик шинжтэй, нарийн төвөгтэй бие даасан системийн цогц ойлголт болох нь харагдаж байна. Өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд техник технологи болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, чанарыг дээшлүүлэх, маркетинг борлуулалтын үйлчилгээг сайжруулах, үйлдвэрлэлийн зардлыг багасгах зэрэг чиг хандлагууд давамгайлж байгааг тогтоолоо. Бүлэг хоёр: Монгол зөгийн балны үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварт хийсэн судалгаа Монгол зөгийн бал нь экологийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн боловч түүний органик байдал, үнэт чанар олон улсад төдийлөн танигдаагүй байна. Зөгийн балны үйлдвэрлэл улирлын шинж чанартайгаас шалтгаалан үйлдвэрлэлийн хэмжээ харьцангуй бага, борлуулалтын нэгдсэн сүлжээ байхгүйгээс бүтээгдэхүүний ангилалт, чанарын хяналтын тогтолцоо бүрдээгүй зэрэг нөхцөл байдал нь Монгол зөгийн бал дэлхийн зах зээл дээр гарах, экспортын бүтээгдэхүүн болоход хүндрэл учруулж байна. Бүлэг гурав: Монгол зөгийн балны өрсөлдөх чадварыг сайжруулах боломж, арга зам Монгол зөгийн балны чанарыг баталгаажуулах, гадны ямар нэгэн хольцгүйг батлах, мөн гарал үүслийг тогтоохын тулд Монгол улсад мөрдөгдөж буй зөгийн баланд тавигдах шалгуур шаардлага, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, гарал үүслийг тодорхойлсон стандартын хаяг шошго, нэгдсэн савлагаатай болгох, стандартыг үйлдвэрлэлийн үе шат бүрт хянадаг нэгдсэн лабораторитой болох зэрэг ажлуудыг хэрэгжүүлбэл зөгийн балны чанарын баталгаа сайжирч бүтээгдэхүүний үнэт чанарыг сурталчилах боломж бүрдэнэ. Ингэснээр Европын холбоо, Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандарт шалгууруудыг хангаж, Монгол зөгийн балны өрсөлдөх чадвар сайжирна гэж дүгнэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 173
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :