“Зарим ордын нүүрсний дулаан задралын кинетик судалгаа” сэдэвт нэгэн сэдэвт бүтээлийн зорилго нь Шивээ-Овоо ба Тавантолгойн нүүрс болон баяжмалын дулаан задралын шинж чанарыг судалж, кинетик параметрүүдийг тогтоон, задралын төлөв байдлыг тодорхойлоход оршино. Шивээ-Овоо ба Тавантолгойн ордын нүүрсний задралын төлөвийг илэрхийлэхэд Гауссын гурван функц ашигласан Тархалтын болон Коаутсын загварууд илүү сайн тохирч байгааг тогтоолоо. Судалгаанд авсан нүүрсийг 10 оС/мин-аас 50 оС/мин хурдтайгаар термогравиметрийн багаж дээр пиролизод оруулахад Шивээ-Овоогийн дээжийн
40.7-
42.1 %, Тавантолгойн дээжийн
23.3-
26.5 % задарч байна. Халаалтын хурдаас хамаараад Шивээ-Овоогийн дээжийн задралын хурд
76.2-
366.1 ϻг/мин, Тавантолгойнх
117.3-
390.0 ϻг/мин хооронд хэлбэлзэж байна. Халаалтын хурд ихсэх тутам задралын оргил температур нэмэгдэж байгааг тогтоов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0