Монгол оронд үржүүлж нутгийн болон нутагшуулан үржүүлж буй хонины удам зүйн ялгаа, генетик олон янз байдал, гаплотип, гаплогруппыг микросателлит маркер болон мтДНХ-ийн Д-гогцооны дараалалд тогтоон, хонины махны зөөлөн шинж чанарыг хариуцагч калпастатин генийн полиморфизмыг тодорхойлж, калпастейтин ген хонины амьдын жингийн зүй тогтолтой хамааралтай эсэхийг судаллаа.
Есөн үүлдрийн хонинд нийт 531 аллелийн давтамж илэрч, Эделбай үүлдрийн хонинд хамгийн олон буюу 93, Беричон-дючер үүлдрийн хонинд хамгийн цөөн тооны буюу 45 аллель илэрсэн. Үүлдэр хоорондын полиморф шинжийн дундаж утга
0.697, онолоор тооцсон гетерозигот (Гонол) -ын дундаж утга
0.744, туршилтаар гарсан гетерозигот (Гтуршилт) -ын дундаж утга
0.731 байв.Эделбай болон Цагаан-Уул үүлдрийн хонь илүү полиморф шинжтэй, харин Беричон-Дючер үүлдрийн хонь полиморф шинж бага байв. Хонины үүлдэр хоорондын ялгаа, генетик олон янз байдлыг тогтооход CSRD2108 маркер полиморф шинж бага, MCM147 маркер полиморф шинж хамгийн өндөр маркер гэдэг нь тогтоогдож, нутагшуулан үржүүлж буй хонины үүлдрийн хоорондох генетик ялгаа дунд зэрэг (
5.0-
8.0%), нутгийн үүлдрийн хонины хоорондох генетик ялгаа маш бага (
2.0%) буюу генетикийн төстэй байдал өндөртэй байна. Бидний судалгаагаар 216 гаплотип тодорхойлогдсон ба 121 нь А, 74 нь В, 24 нь С гаплогруппт тодорхойлогдов. Нуклеотидийн олон янз байдал
0.027 байсан бол гаплотипийн олон янз байдал нь
0.991±
0.027 байлаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0