“Монгол хэлний үсгийн махбодын ангилал ба авиа зүйн уламжлал, шинжлэл ” нэг сэдэвт бүтээл нь удиртгал хэсэг “Дорно дахинд уламжилсан махбодын онолын үндэс”, нэгдүгээр бүлэг “Монгол мэргэдийн тайлбарласан махбод ба түүний дуун ухаан дахь уламжлал”, хоёрдугаар бүлэг “Монгол хэлний авиаг өрнө дахины хэл шинжлэлийн үүднээс ангилсан туршлага”, гуравдугаар бүлэг “Монгол хэлний авиа зүй дэх дорно, өрнийн уламжлалыг харьцуулах нь” гурван үндсэн бүлэг, 8 зүйл, 16 дэд хэсэг, дүгнэлт, ном зүй зэргээс бүрдсэн болно.
Монгол хэлний авиа зүй дэх дорно, өрнийн уламжлалыг харьцуулан монгол хэлний авиа зүйд тогтвортой хэрэглэгдэж буй нэр томьёо ойлголтыг дорно дахины зарим оронд номлосон махбодын ойлголт, түүний монгол дуун ухааны уламжлал, авиа зүй дэх ойлголт, ухагдахуунтай жишин харьцуулахын зэрэгцээ энэтхэг болон хятадад номлосон таван махбодын онолын үүднээс монгол хэлний авиаг ангилсан онцлог, тус ангиллын орчин цагийн монгол хэлний ангилалтай дүйх, ялгарах залгамж холбоог тодруулан, энэ талаарх судалгааны сурвалж, өгүүлэл сэлтийг бүртгэн харьцуулж, үсгийн махбодын ангилал нь авианы бүтэх, өгүүлэх шинж, утга, утганцрын тал төдийгүй хэлний нэгжүүд бүтэх авианы байрлалын асуудлыг нарийн хөндсөн зүй тогтолт ойлголт болох талаас, өгүүлэх эрхтнийг амны хөндий, хөөмий, төвөнх-өөс цааш авч үзэн хэлний авиаг бүтээх хийн урсгал зөвхөн уушгиных бус, цул хийгээд сав эрхтэн оролцож амин мэдрэмжийг зохицуулдаг судал, түүний түрэлттэй холбоотой үзэгдэл болохыг баримтад тулгуурлан судалсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0