Дэлхийн улс орнууд бүтээгдэхүүний хариуцлагын хүрээнд зөвхөн хөдлөх хөрөнгө (мөн үл хөдлөх хөрөнгөнд нэгтгэгдсэн хөдлөх хөрөнгө) хамаарах талаар хуульчилсан байх ба эдгээрийн доголдол нь үйлдвэрлэгчийн хайхрамжгүй үйлдлээс бий болсон байхаас гадна шинжлэх ухааны хөгжлийн түвшингээр тодорхойлогдох хандлагыг баримталж байна. Ялангуяа анагаахын шинжлэх ухааны салбарт шинээр бий болж буй бүтээгдэхүүнийг энэ асуудлын зохицуулалтын хүрээнд хамааруулах хандлагыг илүүтэй ажиглагдаж байна. Бүтээгдэхүүний хамрах хүрээг тодорхойлсны дараа доголдлын төрлийг нарийн зааглан тодорхойлох шаардлагатай байдаг. Бүтээгдэхүүний доголдлын төрлийг ихэнхи улс америкийн эрх зүй дэх чиг хандлагаар тодорхойлдог. Энэ нь үйлдвэрлэлийн, загварын, анхааруулга сэрэмжлүүлэг хийгээгүйн доголдол гэсэн 3 үндсэн ангилал юм. Эдгээрээс загварын доголдлыг тодорхойлоход шинжлэх ухааны ололт, нээлтийн түвшинг ихээхэн анхаардаг онцогтой. Бүтээгдэхүүний хариуцлагын тохиолдолд худалдах худалдан авах гэрээний дагуу биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх гэдэг агуулгаар доголдлыг тодорхойлох нь хангалттай бус хэмээн үзэж тусгай зохицуулалтын шалгуураар шалгахыг илүүд үздэг. Гэм буруугүйгээр хариуцлага хүлээх тогтолцоог бүрдүүлж хариуцлага хүлээх тусгай субъектэд оногдуулж байна .Улмаар тусгай хуулийн зохицуулалтын үр нөлөөгөөр хэрэглэгчийн эрхийг бүрэн хамгаалах тогтоолцооны онцлогийн талаар харьцуулан судлана.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0