Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Шатахууны үнийн удирдлагад санхүүгийн арга хэрэгсэл ашиглах нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.2 Эдийн засаг, Бизнес
Улсын дугаар : 4138
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : хедж, форвард, опцион

Аннотаци

Монгол Улсын эдийн засаг жижиг, зах зээлийн багтаамж бага, иргэдийн санхүүгийн мэдлэг боловсрол муу байгаа зэрэг үндсэн шалтгаанаас гадна санхүүгийн салбартай холбоотой хэд хэдэн шалтгааны улмаас шатахууны хеджийг дотоодын зах зээл дээр хийх нь ойрын хугацаанд хэрэгжих боломжгүй гэж үзлээ. Харин олон улсын зах зээл дээр хеджийг оновчтой хийсэн тохиолдолд шатахууны үнийг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой байна.
Татвараар дамжуулан олон улсын шатахууны үнийн өөрчлөлтийн дотоодын хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөг зөөлрүүлж, шингээх аргын нэг хэлбэр болгон үнэ
тогтворжуулах санг ашиглах боломжтой. Одоо мөрдөгдөж буй онцгой албан татвараар үнийг зохицуулж байгаа аргаас ялгагдах онцлог нь сан нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх механизм дээр тулгуурладаг. Гэвч өнгөрсөн хугацаанд тогтворжуулах санг ашигласан бүх орнууд үнийн өсөлт удаан үргэлжлэх үед төсвөөс нэмэлт санхүүжилтийг хийсэн байдаг. Үнэ тогтворжуулах санг байгуулах тохиолдолд шатахууны үнэ, зах зээлийн талаар авч буй төрийн бусад бодлогуудтай уялдуулах хэрэгтэй.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 172
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0