Улс орны эдийн засгийн үр ашиг нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ, хэрэглэгчдэд хүртээмжтэй байдлаас ихээхэн хамаардаг.
Тус салбарын хөгжлийн түвшин нь улс орны эдийн засгийн бүхий л салбар, үйл ажиллагааны хөгжилд чухал нөлөө үзүүлдэг.
Цахилгаан эрчим хүчний салбар XX зууны эцэс хүртэл монополь (эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, диспетчерийн зохицуулалт нэг удирдлагатай) хэлбэртэй байсан нь эрчим хүчний үр aшгийг бууруулж, салбарын хөгжилд саад болж байсан төдийгүй хөгжиж байгаа орнуудад хөрөнгө оруулалтын дутагдалтай холбоотой нэмэлт бэрхшээлийг бий болгож тус салбарын зах зээлийн субъектуудын бүтэц, тэдгээрийн хоорондын харилцааны схемийг боловсруулах, зохион байгуулалтын шинэ загварууд бий болгоход хүргэсэн. ,
Эрчим хүчний салбарын шинэчлэл нь өмчийг либералчлах, цахилгаан эрчим хүчний өрсөлдөөнт зах ззэлийг бий болгохоос эхэлсэн бөгөөд энэ нь тус салбарт хувийн хөрөнгө оруулалтыг татах үндсэн нөхцөлийг бүрдүүлж цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн болон хэрэглээний үр ашгийг дээшлүүлэхэд нөлөөлнө.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0