Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны сэлэгч цохын (Insecta: Coleoptera, Dytiscidae) зүйлийн бүрэлдэхүүн, тархац, экологи



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4155
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : Сэлэгч цох, зүйлийн олон янз байдал, усны ай сав, зоогеографи, усан орчин, физик химийн үзүүлэл

Аннотаци

Монгол орны нутаг дэвсгэрт орших усны хагалбарын Хойд мөсөн далайн, Номхон далайн, Төв Азийн гадагш урсгалгүй гурван ай сав, 10 дэд ай саваас 6 дэд овог, 11 триб, 21 төрөлд хамаарах 107 зүйлийн сэлэгч цохыг бүртгэв. Үүнээс 1 төрөл (Platambus maculatus L.), 27 зүйлийг Монгол орны сэлэгч цохын фаунд шинээр бүртгэв. Нийтдээ 43 зүйлийн тархцын шинэ цэгийг илрүүлж, мэдээг баяжуулав. Монгол орны сэлэгч цох Хойд мөсөн далайн ай савд 80 зүйл (
80.8%), Төв Азийн гадагш урсгалгүй ай савд 60 зүйл (
60.6%) тус тус бүртгэгдэв. Хойд мөсөн далайн ай савд зүйлийн баялаг, элбэгшил хамгийн өндөр байгаа нь гадаргын усан сүлжээ, нягтшил, дундаж өндөршилтэй холбоотой.
Монгол орны сэлэгч цохын эндемик 2 зүйлийн дэд ай сав дахь тархцыг гаргав. Эндемик Oreodytes mongolicus зүйл 8 дэд ай савд тохиолдож байгаа бол Agabus kaszabi зөвхөн Онон голын дэд ай савд тэмдэглэгдэв.
Монгол оронд тархсан сэлэгч цохын ихэнх зүйл (83 зүйл,
83.8%) өндөршлийн өргөн хүрээнд буюу 1000-1800 м-ийн өндөрт тохиолдож байв. Энэ өндөршлөөс багасах юмуу ялангуяа нэмэгдэхэд зүйлийн баялаг буурах онцлогтой байна. Хамгийн өндөр цэг болох Их нууруудын хотгорын дэд ай савын (Төв Азийн гадагш урсгалгүй ай сав) 3807 м-ийн цэгээс Agabus costulatus Motschulsky, 1859, харин хамгийн нам дор цэг нь Халх голын дэд ай савын (Номхон далайн ай сав) 578 м цэгээс Ilybius cinctus Sharp 1878, I. poppiusi Zaitzev 1907, Rhantus frontalis Marsham 1802 зүйлүүд тэмдэглэгдэв. Монгол орны сэлэгч цохын зүйлүүд олон янзын гарал үүсэлтэй байна. Үүнд: Голарктикийн мужид тархацтай түгээмэл 14 зүйл, Ориенталийн 2 зүйл, Палеарктикийн мужид өргөн тохиолдох 16 зүйл, Зүүн Азийн зүйл 17 зүйл, Бореалийн зүйл 14 зүйл, Европ-Сибирийн зүйл 13 зүйл, Тал хээрийн 6 зүйл, Арктикийн 5 зүйл, Сибирь-Монголын 4 зүйл, Палеархеарктикийн 3 зүйл, Газар Дундын Тэнгисийн 2 зүйл, Тураны 1 зүйл, эндемик 2 зүйлээс бүрдэж байна.
Сэлэгч цохын зүйлийн баялаг нь дэд ай савын газар нутгийн хэмжээтэй хамааралгүй, харин усны ай сав, дэд ай сав, амьдрах орчин дахь сэлэгч цохын зүйлийн баялаг өөр хоорондоо ялгаатай байв. Өөрөөр хэлбэл, β (бета) олон янз байдал маш өндөр байгааг харуулав. Дэд ай сав дахь сэлэгч цохын бүлгэмдэлд ууссан хүчилтөрөгч, өндөршил нөлөөтэй байна. СМ дэд ай савын сэлэгч цохын бүлгэмдэлд өндөршил, усны температур, pH, усны цахилгаан дамжуулах чанар нөлөөлж байхад ИНХ дэд ай савд өндөршил, pH, булингаршил, усны температур илүү нөлөө үзүүлж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 185
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :