Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зарим арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4159
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : эдийн засаг, аюулгүй байдал, бүсчилсэн хөгжил, бодлого

Аннотаци

Аюулгүй байдлын орчин өндөр хурдацтай хувьсан өөрчлөгдөж, уламжлалт ба уламжлалт бус аюул заналын цар хүрээ өргөжиж тэлж байгаа байдлыг харгалзах нь аюулгүй байдлыг хангах чухал хүчин зүйл болохыг хөгжлийн бодлогод тооцох шаардлагатай гэж үзээд Монгол Улсын батлах хамгаалах бодлогын үндэс баримт бичиг нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон гадаад бодлогын үзэл баримтлал зэрэгтэй нийцүүлэн боловсруулагдсан ба батлан хамгаалах үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол,бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх нэгдмэл удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтын цогц байхад эдийн засгийн бодлого нийцсэн байх ёстойг чухалчилсан байдаг.
Монгол Улсын эдийн засгийн бодлого, төлөвлөлт, стратегийн ач холбогдолтой уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, гадны хөрөнгө оруулалт, ажиллах хүчийг ашиглах үйл ажиллагааг үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашигт нийцүүлж байх нь батлан хамгаалах бодлогын эдийн засгийн нэг чиглэл болохыг бүсчилэлд харгалзан үзэж бүс нутгийг хөгжүүлэх, хүн амыг амьдрах нөхцөл, суурьшлын бүс, дэд бүтэц бий болгох, боловсрол, соёл, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах эдийн засаг, нийгмийн цогц бодлогыг хэрэгжүүлэх нь батлан хамгаалах бодлогын нийгмийн нэг чиглэл байдгийг мөн харгалзан үзэх шаардлага байгааг онцолсон байдаг.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 125
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0