Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Чамархайн эпилепсийн эмнэлзүй, оношилгооны асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4160
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : автоматизм; ой; шовх долгион; гиппокамп

Аннотаци

Дэлхийн улс оронд 65 сая эпилепситэй хүн амьдарч, идэвхтэй эпилепсийн дундаж тархалт
0.5%-1%, 100000 хүнд ногдох насаар засварласан жилийн гаралт
46.7 байна. Эрдэнэчимэг нарын (2005) судалгаагаар Улаанбаатар хотын 5-аас дээш насны хүн амын дунд эпилепсийн тархалтын давтамж 1000 хүн амд
2.5 (эр-
2.73; эм-
2.28) байна.
Эпилепсийн эмнэлзүйн хэлбэрүүдээс хэсэгчилсэн эпилепси 60%, үүнээс чамархайн эпилепси 40%-ийг эзлэх бөгөөд насанд хүрэгсдийн чамархайн хэсэгчилсэн эпилепсийн 30-40% нь эмэнд тэсвэртэйгээс 70 гаруй хувьд нь мэс заслын эмчилгээ үр дүнтэй байна. Чамархайн эпилепси хэсэгчилсэн уналтын эмнэлзүйн хэлбэрээр зонхилон илэрнэ. Чамархайн дотор эпилепси (ЧДЭ) гиппокамп, лимбийн тогтолцооны өөрчлөлттэй холбоотой бол чамархайн бусад хэсгийн өөрчлөлтөөс чамархайн гадна эпилепси (ЧГЭ) үүсдэг. ЧДЭ-ийн эмнэлзүй нь хэвшинжит эпигастрал, “аль хэдийнээ үзсэн,” (déjà vu) болон сэтгэцийн дохио, эмгэгтэй талын нүүр, амзалгиурын автоматизм, ургал мэдрэлийн, хөдөлгөөний шинжээр илэрнэ. ЧГЭ-ийн эмнэлзүй нь сонсгол, тэнцвэр, харааны хий үзэгдэл хэлгүйдэл, хөдөлгөөн мэдрэхүйн уналт, таталтаар илэрнэ.
Ойн алдагдал чамархайн эпилепситэй хүмүүсийн 50% гаруйд илэрч олон тогцолцооны бүтцийн өөрчлөлт, хатангиртай холбоотой ч ихэвчлэн гиппокaмпын хатуурлын үед оношлогддог байна. Чамархайн уналт, таталт уналт завсрын үеийн ЭЭГ-ийн шинжилгээний 70-80%-д чамархайн өмнөд байршмал хурц долгион, 2 талд зэрэг цагжсан тархмал долгионоор илэрдэг онцлогтой ч ЧДЭ-ийн үед чамархайн өмнөд холболтонд хурц долгион (90%-д) харин ЧГЭ-ийн үед дунд, арын холболтонд зонхилон илэрдэг.
Чамархайн эпилепсийн эмнэлзүй, ой, ЭЭГ, СРТ-ийн судалгаа нь эпилепсийн голомтын байршил, тархалт, эмчилгээний арга, тавилан тогтоох, мэс заслын үр дүнг тооцоход чухал ач холбогдолтой. Чамархайн эпилепсийн эмнэлзүй өргөн хүрээтэй, оношилгооны шалгуур тодорхой бус, эмэнд тэсвэртэй эпилепси зонхилон үүсдэг зэрэг нь уг сэдвийг сонгож судлах үндэслэл болов.
Зорилго: Чамархайн эпилепсийн эмнэлзүйн төрх, ой өөрчлөлт, уналт завсрын ЭЭГ болон СРТ шинжилгээний өөрчлөлтийг голомтын байршилтай холбон судлах.
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Улаанбаатар хотод чамархайн эпилепситэй 16-65 насны 91 тохиолдлыг 2016-2019 онд сонгож судлав. Хүн ам зүйн үзүүлэлт, эмнэлзүйг асуумж, үзлэгээр тогтоож, ЭЭГ, СРТ, мэдрэл сэтгэл зүйн сорилын хариунд дүн шинжилгээ хийв. Эпилепситэй тэмцэх олон улсын нийгэмлэгээс (ЭТОУН) гаргасан уналт таталтын ангилал, чамархайн эпилепсийн шалгуур, ойн өөрчлөлтийг илрүүлэхэд Векслерын ойн (ВОС) сорилын дүнг ашиглаж, үзүүлэлтийг STATA 12 программаар боловсруулав.
Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 91 тохиолдлын 42% (38) эрэгтэй, 58% (53) эмэгтэй дундаж нас 31, уналт таталттай байсан дундаж хугацаа 10 жил байна. Нийт тохиолдлын
93.4%-д дохио илэрснээс толгой эргэх ЧГЭ-ийн үед, амтлахын хөдлөл, уналтын дараах ойгүйдэл ЧДЭ-ийн үед тус тус ач холбогдол бүхий ялгаатай байна. Гиппокампын хатууралтай ЧДЭ ам залгиурын (p=
0.04), хамраа нухах (p=
0.003) автоматизм, уналтын дараах ойгүйдэл (p=
0.013) дагалдсан сард 3 ба түүнээс олон удаагийн (p=
0.04) уналт таталтаар илэрч, аажим даамжирна (p=
0.04). ЧДЭ-ийн үед гарын (p=
0.012), ярих (p=
0.045) автоматизм, уналтын дараах ойгүйдэл (p=
0.017), сарвууны дистоник байрлал (p=
0.03) түгээмэл тохиолдов. Судалгаанд оролцогчдийн оюуны дундаж коэфициент
90.7±
11.8, хэлэхүйн ой буурсан ба боловсрол (p=
0.0001, r=
0.58), уналт эхэлсэн настай (p=
0.0013, r=
0.33) шууд, уналт үргэлжилсэн хугацаатай (p=
0.001, r=-
0.42) урвуу хамаарна.
ЧДЭ-ийн уналт завсрын үеийн ЭЭГ-т өмнөд чамархайн хурц долгион бичигдэж (p=
0.001), эсрэг талын чамархайд
51.6% илүү тархсан бол ЧГЭ-ийн үед чамархайн дунд, арын хурц долгион эсрэг талын зулайд
29.6% илүү тархжээ (p<
0.05).
Чамархайн эпилепсийн голомт СРТ-ийн шинжилгээнд зүүн талбөмбөлөгт давамгайлж, ЧДЭ-ийн гол шалтгаан гиппокампын хатуурал (56%), глиароз (19%), уйланхай (17%) харин ЧГЭ-ийн үед атрофи, энцефаломаляци (37%) ба глиароз (30%) байна (p=
0.0001).
Дүгнэлт: 1.Чамархайн дотор хэсгийн эпилепси нь амтлахын дохио (p=
0.017), гар (p=
0.012), ярианы (p=
0.045) автоматизм, сарвууны дистони (p=
0.03), уналтын дараах ойгүйдэл (p=
0.017), харин гадна хэсгийн эпилепси нь толгой эргэх дохио (p=
0.008) бүхий нийлмэл хэсэгчилсэн уналтаар илэрч, хэлэхүйн ойн өөрчлөлт (p=
0.0001) хавсарч байна.

2. Уналт завсрын ЭЭГ-ийн шинжилгээнд чамархайн дотор хэсгийн эпилепси нь чамархайн өмнөд байрлалтай хурц долгионоор илэрч (p=
0.001), эпилепсийн идэвхжлийн тархалт эсрэг талбөмбөлгийн чамархайн дэлбэн рүү (
51.6%) харин гадна хэсгийн эпилепси чамархайн дунд, арын байрлалтай хурц долгионоор илэрч (p=
0.001), эпилепсийн идэвхжлийн тархалт эсрэг талбөмбөлгийн зулайн дэлбэнд (30%) байна (p=
0.004).

3.СРТ-ийн шинжилгээгээр чамархайн эпилепсийн голомт тархины зүүн талбөмбөлөгт (48%) зонхилон байрласан бол чамархайн дотор хэсгийн эпилепсийн үед гиппокампын хатуурал (56%), чамархайн гадна хэсгийн эпилепсийн үед хатангирал (37%), глиароз (30%) өөрчлөлт тодорхойлогдож байна (p=
0.0001).



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 271
Сүүлийн сард 31
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :