Манай орны хуваарилах цахилгаан шугам сүлжээний хувьд эрчмийн алдагдлыг шаардлагатай хугацааны засварт түргэн шуурхай өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох тулгамдсан асуудал оршиж байна. Хуваарилах цахилгаан шугам сүлжээний эрчмийн алдагдалд илүү нөлөөлөх интеграл үзүүлэлтүүдээс хамаарсан эрчмийн алдагдлын олон хэмжээст регрессийн шугаман ба шугаман биш загваруудыг байгуулах аргачлалыг боловсруулж үүний үндсэн дээр нийслэл хотын 6 дүүрэг, хоёр цахилгаан түгээх төв болон Улаанбаатар хот тус бүрээр олон хэмжээст регрессийн загваруудыг байгуулж шалгасан. Анхдагч мэдээллийг хамгийн цөөн тоотой, өөр хоорондоо холбоогүй ерөнхий хүчин зүйлүүд болгон ялгаж авах боломж олгодог хүчин зүйлийн шинжлэлийн аргыг ашиглан хуваарилах цахилгаан шугам сүлжээний шууд хэмжигдэгдэхгүй горимын, хэлбэр дүрсийн ба хийц маягийн шинж чанаруудаар тодорхойлогдох ерөнхий хүчин зүйлээс хамаарсан эрчмийн алдагдлын түвшинг тодорхойлох хүчин зүйлийн загваруудыг байгуулсан. Эрчмийн алдагдлын үнэлгээний хүчин зүйлийн загварыг байгуулах чухал үе шатнуудын нэг нь анхдагч параметрүүдийн утгуудаар ерөнхий хүчин зүйлүүдийн тоон утгыг тооцоолох хүчин зүйлийн шинжлэлийн урвуу асуудлын шийдэл гэдгийг харуулсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0