Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

3-5 настай хүүхдийн үг хувилгах, өгүүлбэр бүтээх чадварын судалгаа, үр дүн



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4165
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Монгол үндэстэн, Уламжлал өв соёл, Биет бус соёлын өв, Боловсруул, Шалгуур үзүүлэлт

Аннотаци

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг тодорхойлогч чухал хүчин зүйл бол хэл зүйн байгуулал юм. Төрөлх эх хэлээрээ зөв, уран яруу ярих нь тэдний ярианд хэл зүйн чадвар хэрхэн төлөвшсөнөөс шууд хамаарна. Хүүхдийн ярианд хэл зүйн чадвар нь орчны нөлөө насанд хүрэгчдийн яриаг даган дуурайх явцад нь аяндаа урсгалаар үүсэж бий болдог гэдэгтэй олон судлаачид санал нэгддэг. Гэвч энэ явцдаа хүүхэд буруу яриа, оновчгүй үг хэллэг, дуурайж сурвал насан туршдаа буруу ярьдаг хүн болох төдийгүй хэлний ийм буруу хэлбэршил цаашид уламжлал болж, эх хэлний тогтолцоо алдагдахад хүрэх тул хүүхдийг багаас нь зөв ярианд сайн сургах шаардлагыг чухалчилж, буруу яриа, оновчтой үг хэллэгийг залруулж хэлж өгөх, хэлүүлж хэвшүүлэх шаардлагатай байна. Ингэж засаж залж хэлж өгөөгүй, зөв хэлүүлж хэвшээгүйн улмаар насанд хүрсэн хойноо буруу ярьсаар байгаа жишээ амьдрал практикт ажиглагдсаар байна. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүйн шинжлэх ухаанд хүүхдийн яриан дахь хэл зүйн байгуулал гэдэг ухагдахууныг үгийн утгыг ойлгох, зөв бүтэцтэй өгүүлбэр бүтээх гэсэн явцуу хүрээнд авч үздэг. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хувьд үгийг оновчтой сонгон өгүүлбэрт зөв байрлуулах талаар учир дутагдалтай байдаг. Хүүхэд ихэвчлэн хоёр бүрэлдэхүүнт хураангуй өгүүлбэр эсвэл нэг бүрэлдэхүүнт өгүүлбэрээр ярих нь олонтаа тохиолддог гэж зарим судлаачид үзсэн байна (Михаела Улих, хууд. 12). Хүүхэд өгүүлбэрийн дэд гишүүдийг өгүүлбэрт оруулан хэрэглэх, нийлмэл өгүүлбэрийг зохиож хэлэх зэрэг чадвар нь тун мөхөс байдаг. Хүүхэд эх хэлний дүрмийг амьдрал үйл ажиллагааны явцад урсгалаараа эзэмшдэг гэж үздэг (Н.Чомский) боловч үгийг буруу хувилгах, өгүүлбэр бүтээхдээ алдаа гаргах байдал түгээмэл ажиглагддаг. Хүүхэд үгийг зөв хэлбэршүүлэн хувилгаж, өгүүлбэр бүтээж сурснаар сургуульд ороод амжилттай суралцахад нөхцөл бүрдэх юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 349
Сүүлийн сард 16
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :