Монгол улс БНХАУ, ОХУ-ын хооронд төв Азид оршдог. Монгол улс нь хүйтэн, хуурай, эрс тэс уур амьсгалтай. Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл, үйлдвэржилт, агаарын бохирдлын эх үүсвэрийн нягтралтай холбоотойгоор зэрэг олон шалтгааны улмаас агаарын бохирдлын сөрөг хүчин зүйлүүд нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой хүн амын эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын сөрөг нөлөөлөл улам бүр нэмэгдсээр байна.
Материал аргазүй: Энэхүү судалгаа нь цаг хугацааны огтолбор болон нэгэн агшны эргэмж судалгааны загвар ашиглан хийгдлээ. Судалгаанд эрүүл мэндийн тоон мэдээллийн хувьд 2008-2017 онд хэвтэн эмчлүүлсэн болон нас барсан хүмүүсийн өдөр тутмын тоон мэдээл болон агаарын үндсэн бохирдуулагчдын тасралтгүй хэмжсэн өдөр тутмын тоон мэдээллийг ашигласан болно.
Үр дүн: Судалгаанд хамрагдсан жилүүдийн агаарын бохирдол, цаг уурын хүчин зүйлсийн өдрийн дундаж хэмжигдэхүүнийг хүснэгт 3-т харуулж байна. Гадаад орчны агаар дахь SO2–ын концентрац
56.14 мг/м3 [95%ИХ:
55.54-
56.75], NO2-ын концентрац
45.39 мг/м3 [95%ИХ:
44.56-
46.19], PM10-ын концентрац
182.73 мкг/м3 [95%ИХ:
176.60-
188.86], PM
2.5-ын концентрац
85.72 мкг/м3 [95%ИХ:
82.14-
89.31]. Жилийн дундаж температур 1.020С [95%ИХ:
0.46-1.60], салхины хурд дундажаар
2.14 м/с [95%ИХ:
2.09-
2.18], харьцангуй чийглэг
56.14 хувь [95%ИХ:
55.54-
56.75] байна. Улаанбаатар хотод 2008-2017 онд амьсгалын тогтолцооны өвчний улмаас 352023 хүн эмнэлэгт хэвтсэн бол зүрх судасны тогтолцооны өвчний улмаас 289253 хүн эмнэлэгт хэвтсэн байна. 2016 онд хамгийн олон хүн (79 278) эмнэлэгт хэвтсэн байна. Өвлийн улиралд агаарын бохирдол, цаг уурын хүчин зүйлс, долоо хоногийн өдрүүд дулааны улирлынхаас
6.3 дахин илүү нөлөөлж байна. Амьсгалын тогтолцооны өвчлөлийн шалтгаант эмнэлэгт хэвтэлтийн хувьд гадаад орчны агаар дахь SO2-ын концентрацыг 10 нэгжээр бууруулахад
0.1%-
0.9%, NO2-д
0.3%-
0.6%, PM
2.5-д 1.5%-
4.4%, РМ10-д
2.4-
4.0%, озонд
0.3%, CO-д
2.0-
7.6%-иар тус тус буурах магадлалтай байна. Зүрх судасны тогтолцооны өвчлөлийн шалтгаант нийт эмнэлэгт хэвтэлтийн хувьд гадаад орчны агаар дахь SO2-ын концентрацыг 10 нэгжээр бууруулахад
0.1%-
0.6%, PM
2.5-д
0.5-
2.3%, РМ10-д 1.3-
3.1%, озонд
0.2-
0.4%, CO-д 1.9-
9.5%-иар тус тус буурах магадлалтай байна. Улаанбаатар хотын иргэд 2008-2017 онд тус 2 тогтолцооны тэргүүлэх 4 шалтгаант нас баралтын улмаас нийт 292,284 жилийн цаг бусаар алдснаас 82594 жилийг агаарын бохирдлын улмаас алдсан алдсан байна. Ахмад настан болон бага насны хүүхдийн цаг бусаар алдсан жил хамгийн өндөр байна.
Дүгнэлт:
1. Гадаад орчны агаарын хүхэрлэг хий, азотын давхар ислийн концентрац 2008-2017 онд нэмэгдэж, бусад бохирдуулагчдын (PM10, PM
2.5) концентрац 2013 оноос буурах хандлага ажиглагдсан хэдий ч үндэсний стандартаас 1.1-
3.6 дахин, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 1.1-
9.1 дахин их байгаа нь нийгмийн эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлэх хэмжээнд байна. Гадаад орчны агаарын бохирдол салхины хурд, температуртай урвуу хамааралтай байна.
2. 2008-2017 онд 352438 хүн амьсгалын, 288832 хүн зүрх судасны тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт хэвтэж, нийт 21410 хүн нас барсан байна. Энэ хугацаанд 10,000 хүн амд ногдох уушгины архаг бөглөрөлтөт өвчин
2.8, уушгины хатгалгаа 1.3, зүрхний ишемит өвчний шалтгаант нас баралт 1.1 дахин тус тус нэмэгдсэн байна.
3. Гадаад орчны агаарын үндсэн бохирдуулагчдын концентрац, цаг уурын хүчин зүйлс хавсран амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралтад шууд нөлөөлж байна. Агаарын үндсэн бохирдуулагчдыг 10 нэгж багасгахад эмнэлэгт хэвтэлтийг
0.1-
9.8 хүртэл хувиар, нас баралтыг
0.1-
9.5 хүртэл хувиар тус тус бууруулах магадлалтай байна.
4. Улаанбаатар хотын иргэд 2008-2017 онд агаарын бохирдлын шалтгаант өвчний улмаас нийт хөдөлмөрийн чадвар алдалтаар тооцсон амьдралын 82594 жилийг цаг бусаар алдсан байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0