Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Аялал жуулчлалын нийгэм-соёлын философи шинжилгээ



Салбар : Хүмүүнлэгийн ухаан
Улсын дугаар : 4170
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : аялал жуулчлалын хөгжил, тогтвортой аялал жуулчлал, нийгэм-соёл, аялал жуулялалын философи, аялал жуулчлалын феномен

Аннотаци

Философийн суурь судалгааны онцлог болон шинжлэх ухааны докторын диссертацид тавигдаж буй “шинжлэх ухаанд хувь нэмэр болохуйц судалгааны үр дүн, онолын үндэслэл, санал, дүгнэлтийг хэрэглээнд нэвтрүүлэх асуудлыг тусгасан, зарим хэсэг нь нэвтэрч хэрэгжсэн байх; дэвшүүлсэн шинэ санаа, шийдлийг онол, туршилтаар нотолсон, урьд өмнө мэдэгдэж байсан шийдлүүдтэй харьцуулж шинэлэг болон давуу талыг нь харуулсан байх” шаардлагыг харгалзан аялал жуулчлалын философи асуудал, Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх удирдлага, төлөвлөлтийн философи арга зүйг авч үзлээ.
Аялал жуулчлал бол тодорхой нийгэм, соёлын хүрээн дэх хүний үйлдэл бөгөөд түүний сэтгэл, танин мэдэхүй, оршихуйн өөрчлөлтийн шалтгаан болдог. Аялал жуулчлал бол хүмүүний ахуйн олон талт хэмжээст феномен болохыг тодорхойлохдоо, түүний [аялал жуулчлалын] үйл ажиллагааны нь өөр өөр бүрдлийг танин мэдэж, түүхэн ба орчин үеийн; бусдын ба өөрийн боловсруулсан үнэлэмжийн утга үнэ цэн бүхий онолын ойлголтуудыг дэвшүүлэн аялал жуулчлалын философи үнэлэмж, хамаарал, хөгжлийн гурвалсан агуулгын дор гаргахыг зорьсон. Аялал жуулчлалын философийн багц категори буюу үнэлэмжийн онолын ойлголтуудыг дөрвөн бүлэгт зангидан илэрхийллээ. Үүнд: өрнийн сонгодог, сонгодог бус, буддын философийн категоруудын аппаратаар дамжуулж аялал жуулчлалын философи утгыг нээн гаргаж, улмаар аялал жуулчлалын гэх философи шинэ ойлголтуудыг зэрэг горилогч дэвшүүлэн, цаашдын судалгаанд санал болгож байна. Үүнчлэн аялал жуулчлал хэмээх феноменийн хүн ба байгаль, нийгэм, соёлын хамаарал, танин мэдэхүй, оюун санааны үндэслэлийг судлан, хөгжлийн онцлог, хандлагыг олон улсын туршлага дээр үндэслэн гаргаж, Монгол Улс дахь хөгжлийн үзэл баримтлалын давуу болон сул талыг тодорхойлж, цаашид тогтвортой хөгжүүлэх арга замыг дэвшүүлэхийг хичээсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 254
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :