Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын газар тариалангийн түүх



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4175
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : тариа, түүх, үе шат, төрийн бодлого

Аннотаци

Харьцангуй чийглэг, дулаан тааламжтай уур амьсгалын орчин нь неолитын (НТӨ VI-II мянган) үед өнөөгийн Монгол улсын дэвсгэр нутаг дээр (ялангуяа дорнод, говь нутгаар) газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх нэгэн чухал хүчин зүйл болжээ. Өвөр Байгал, Умард Хятадын нутагт неолитын үед нэлээд дэвшилтэд хэлбэр болох усалгаат, анжист тариалан хөгжиж байсан нь нэгэнт тодорхой болжээ. Ижил орчин бүхий дээрх бүс нутгуудад неолитын үед газар тариалангийн томоохон төвүүд бий болоод байсан нь Дорнод Монголын оршин суугчдын хувьд ч маш их хамааралтай. Тиймээс неолитын үед газар тариалангийн голомт хэдийн тавигдсан төдийгүй Дорнод Монгол, Өвөр Байгал, Өвөр Монголын зүүн хэсгийг хамарсан тариалангийн нэгэн томхон бүс нутаг бодитой оршиж байжээ хэмээн дүгнэж байна.
Хүрэл, төмрийн түрүү үед монгол орны экологийн орчин эрс өөрчлөгдөж, харьцангуй сэрүүн, хуурай нөхцөл ноёлох болсноор урьдын тариалан эрхлэлтийн нөхцөл боломж хумигдаж мал аж ахуй нүүдлийн хэлбэрээр эрчимтэй хөгжих болсон юм. Гэхдээ хүрлийн үеийн тариалан эрхлэлтийн талаарх археологийн дурсгал ховор байдагтай холбон уг аж ахуйн хөгжлийг бүр мөсөн зогссон хэмээн туйлширч болохгүйг анжист тариаланг дүрсэлсэн Баянлигийн хадны зураг харуулж байна. Сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа хүний яс, шүдэнд үлдсэн уургийн найрлага тогтоох судалгаагаар монгол орны нөхцөлд тохирсон ургамлыг тарималжуулан хүнсэнд хэрэглэж байсныг тогтоосон нь энэ үеийн оршин суугчдыг газар тариалан тодорхой хэмжээгээр эрхэлсээр байсныг харуулсан чухал судалгаа болно.
Монгол нутагт шил дараалан оршин тогтнож байсан эртний төр улсууд газар тариалангийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг тодорхой хэмжээнд хангахын тулд монгол нутгийн экологийн орчинд тохирсон бог будаа, арвай, буудай зэргийг тарьж ургуулах бодлогыг төрийн хэмжээнд авч хэрэгжүүлж иржээ. Гэхдээ тариалан эрхлэх цар хүрээ эртний улсуудад харилцан өөр байсныг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь магадгүй уур амьсгалын хүчин зүйлсийн хамаарлаас үүдэлтэй байж болох юм. Тухайлбал, Хүннү, Уйгурын үед тариалангийн хөгжил харьцангуй сайн байсан нь Төв Азийн экологийн орчин газар тариалан эрхлэхэд харьцангуй ээлтэй, чийгшилт сайтай байсантай холбоотой байжээ.
Монголын эзэнт гүрний үед хур, чийг элбэг үе таарсан бөгөөд нүүдэлчдийн эдийн засаг илт сэргэж, удаан хугацааны аян дайнд шаардагдах нөөц хуримтлагджээ. Газар тариалангийн туршлага бүхий монгол аймгуудаас эзэнт гүрний үеийн тариалан уламжлагдан хөгжих болсон байна. Дагуулан авсан суурин иргэдээр монгол нутагт газар тариалан эрхлүүлэх бодлого хэрэгжүүлж байсны зэрэгцээ харь оронд ургуулдаг будаа, тарианы бүтээгдэхүүнийг импортлох замаар хүн амынхаа хэрэгцээг хангаж байжээ.
Монголд нэгдсэн төрийн засаглалын эрч хүч, сүр нөлөө үгүй болсон ч газар тариалангийн бодлого ор тас орхигдсонгүй. Энэ үеийн түүхэн баримт мэдээ, археологийн дурсгал хэдийгээр ядмаг ч Баруун гурван түмний эзэн, түмэдийн Алтан хан (1507-1582) хятадыг довтлон, тариа будааны үр олзлон монгол газарт авчран тариалсан тухай болон суурин иргэдтэй хонь малаар будаа арилжаалж байсан мэдээ нь нүүдэлчдийн төрийн газар тариалангийн бодлогын чухал баримт болно.
XVII зуунаас Монгол оронд бурхны шашин дэлгэрч сүм хийдүүд олноор байгуулагдаж, хот суурин хөгжиж, тариалан эрхлэлтийн бодлогод зарчмын өөрчлөлт гарах болсноор газар тариалангийн эртний үе шат дуусгавар болсон байна. Энэ үеийн онцлог нь нутгийн ард иргэд уламжлалт тариалан эрхлэхийн зэрэгцээ тариалангийн голомт бүс нутгуудаар сүм хийд, хятад иргэд тариалан эрхэлсээр ХХ зууны эхэн хүрчээ. Түүхч Буянчуулганы тэмдэглэснээр эл үед 18 мянган га газарт тариалж байжээ.
ХХ-ХХI зууны Монголын газар тариалангийн хөгжлийн түүхийг судлахдаа төрөөс баримталсан бодлого, дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн арга хэлбэр, явц, дотоод, гадаад хүчин зүйлс, техник технологийн дэвшил, боловсон хүчний хөгжил, нийгэмд үзүүлсэн нөлөөлөл зэрэг гол үзүүлэлтийг баримтлан 1911-1958 он, 1959-2021 он хэмээх хоёр үндсэн үед хуваан авч үзэв.
Сэргэн мандсан Монгол улсын Засгийн газраас тариалан хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, өмчийн олон хэлбэрийг зөвшөөрч, тариалангийн багаж,



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 13

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 1059
Сүүлийн сард 91
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :