Монгол улс нь ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 улсаас сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны нэг бөгөөд, хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаант нас баралтын нэгдүгээрт сүрьеэ орж байна.
Монгол Улсад бүртгэгдэж буй сүрьеэгийн шинэ тохиолдлын тархварзүйн нөхцөл байдлаас харахад хүн амын нягтрал, шилжилт хөдөлгөөн ихтэй томоохон хот, суурин газруудад уушгины сүрьеэ ихээхэн тархах хандлага ажиглагдаж байна.
Манай улсад 1959-1961 онд Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар үндэсний хэмжээнд сүрьеэг илрүүлэх өргөн хүрээний үзлэгийг зохион байгуулснаас хойш энэ чиглэлийн дорвитой судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй байна.
Сүрьеэгийн тархалтын судалгааг үндэсний хэмжээнд төлөөлөх чадвартай түүвэр ашиглан, агшингийн судалгааны загвараар хийсэн. Асуумж ярилцлага, цээжний рентген шинжилгээний аргаар сүрьеэгийн сэжигтэй тохиолдлыг илрүүлж, 2 удаагийн цэрний сорьц цуглуулж, нян судлалын шинжилгээ (түрхэц, XpertMTB/RIF, өсгөвөрлөх)-г ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний лавлах лабораторит хийж, оношийг баталгаажуулсан.
Томоохон хотуудын арван таваас дээш насны хүн амыг төлөөлөх чадвар бүхий харьцангуй эрүүл хүн амд сүрьеэгийн хавьтал, эрсдэлийг илрүүлэн, тархалтыг тогтоосон мэдээллийн нэгдсэн сан бүрдсэн бөгөөд сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах нотолгоо бий болгох практик ач холбогдолтой юм.
Манай улсад сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоог сайжруулах шинэ технологи ялангуяа Xpert MTB/RIF аргыг практикт нэвтрүүлсэн нь ач холбогдолтой байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0