Антагонист идэвхтэй B. subtilis-ийн нутгийн омгийг илрүүлэн ургамалд өвчин үүсгэгч мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй биофунгицидын үйлдвэрлэлд ашиглах боломжийг судалсан энэхүү судалгааны ажлын үр дүнд тулгуурлан дараах дүгнэлтүүдийг хийлээ.
1. Бидний хөрснөөс гарган авсан MN99, MN7/24 нутгийн омгууд хэлбэр зүй, будагдалт, өсгөвөрлөгдөх шинж, биохимийн шинжүүд болон, 16S рибосомын ДНХ-г хэсэгчилсэн дарааллыг харьцуулсан судалгаагаар B. subtilis зүйлийн бүлэгт хамаарч байна.
2. 16S рибосомын ДНХ-г хэсэгчилсэн дарааллыг харьцуулсан молекул генетикийн судалгаагаар MN99 нутгийн омог Bacillus subtilis зүйл, MN7/24 нутгийн омог нь Bacillus subtilis.var.niger буюу Bacillus atrophaeus дэд зүйл болохыг нарийвчлан тодорхойллоо.
3. B. subtilis-ийн нутгийн омгууд бүгд бацилломицин нийлэгжүүлэгч генийг, харин B. subtilis MN99 нутгийн омог зөвхөн сурфактин нийлэгжүүлэгч генийг агуулж байсан ба спор үүсгэлт болон цус задлахад оролцдог SpoVG ген уг омогт илрээгүй зэрэг өвөрмөц онцлогтой нь тогтоогдлоо.
4. B. subtilis MN99 нутгийн омгийн өсгөвөрлөгдөх тохиромжтой рН-ийн хувьд
6.5 байхад 8 х109 хамгийн их өсгөвөрлөгдөж, тохиромжтой 35°С хэмд хамгийн их буюу
7.5 х109 тоологдсон байна.
5. B. subtilis MN99 омог In vitro орчинд хийсэн туршилтаар A. alternata, A. panax-ийн эсрэг идэвх
43.79 %, F. oxysporum-ийн эсрэг идэвх
53.3 %, S. sclerotino-ийн эсрэг идэвх
47.64 % буюу антагонист өндөр идэвхтэй байна.
6. In vivo орчинд “Б-Субтил-99” биобэлдмэлийг 2х109 нэгж тунгаар хэрэглэхэд лоолийн фитофтор өвчний эсрэг
90.5 %, навчит зирааны сульдаа өвчний эсрэг
94.8 %-ийн үр дүнтэй. Үйлдвэрлэлийн нөхцөлд лоолийн ургалтын үеийн өвчний эсрэг дунджаар
71.10 %, хэмхийн ургалтын үеийн өвчний эсрэг
75.3 %-ийн үр дүн үзүүлж байна.
Эцэст нь бид B. subtilis MN99 нутгийн омгийг ашиглан бэлтгэсэн “Б-Субтил-99” биобэлдмэлийг цаашид үйлдвэрлэлийн өргөн туршилтад оруулж ургамал хамгаалалд биофунгицидээр ашиглах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг хийж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0