Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны газар тариалангийн Дорнод бүсэд зусах буудайн сортын параметрийг тогтоосон дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4221
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : УЛААНБУУДАЙ, ХАЛХГОЛ, ХӨРС, ЦАГ УУР, БАЯН-УУЛ, БАЯНТҮМЭН

Аннотаци

Дорнод бүсэд эрт болцтой Дархан-160, дунд болцтой Дархан-
166. Дархан-74, дунд орой болцтой Дархан-144, Дархан-181 сортууд шалгарч байна. Эрт болцтой сортууд 86 хоногт боловсорч
9.3 ц/га. дунд болцтой сортууд 90 хоногт боловсорч
12.0 ц/га, дунд орой болцтой сортууд 94 хоногт боловсорч 1 1.9 ц/га ургацтай байв. Уургийн агуулалт эрт болцтой сортод дунджаар
13.7 %, дунд болцтой сортод
12.6 %, дунд орой болцтой сортод
11.8 % байв.
Буудайн сортуудыг осмос даралттай уусмалд соёолуулан /PEG 6000-ын 20%/ үндэсний үзүүрийн цардуулын усан задралаар үнэлэх нь хаврын ган зонхилсон манай орны хувьд сортын ган тэсвэрийг бодитой үнэлэх боломж олгож байна. Ган тэсвэрийн үнэлгээгээр Дархан-
74. Дархан- 144 сортууд тэсвэртэй сортоор шалгарч байна.
Буудайн ургацад ургацын бүтцийн үзүүлэлтүүдээс ургамлын тоо (г=
0.86). 1000 үрийн жин г=
0.83), нэг түрүүний үрийн жин (г=
0.74) эерэг нягт, ам метр дэх бүтээгдэхүүнт иш (г=
0.61), нэг түрүүний үрийн TOO (r=
0.34-
0.53) эерэг дунд хамааралтай байна. Эрт болцтой сортод түрүүний үрийн тоо жин. 1000 үрийн жин, ургамлын тоо, дунд болцтой сортод түрүүн дэх үрийн тоо, жин, ам метр дэх түрүүтэй ишний тоо, харин дунд орой болцтой сортод түрүүний үрийн жин, 1000 үрийн жин голлох нөлөө үзүүлж байна. Регрессийн шинжилгээний дүнгээр ам метр дэх түрүүтэй ишний тоо 1 ш-ээр нэмэгдэхэд ургац
0.035 ц/га, түрүүн дэх үрийн тоо 1-ээр нэмэгдэхэд
0.034 ц/га. түрүүний үрийн жин
0.1 г-аар нэмэгдэхэд ургац
0.98 ц/га, 1000 үрийн жин 1.0 г-аар нэмэгдэхэд ургац
0.41 ц/га, ам метр дэх ургамлын тоо I ш-ээр нэмэгдэхэд ургац
0.025 ц/га-аар нэмэгдэх боломжтой байна. Дорнод бүсэд тохиромжтой эртийн болцтой Дархан-160 сорт болон хэв шинж-1, дунд болцтой Дархан-166 сорт болон хэв шинж-2, дунд орой болцтой Дархан-181 сорт болон Хэв шинж-3 бүхий сортын параметрийг боловсрууллаа. Шинэ сортын параметрийг хангасан сорт тариалахад эрт болцтой сорт
15.5 ц/га, дунд болцтой сорт
21.0 ц/га, дунд орой болцтой сорт 28,0 ц/га хүртэл ургацавах боломжтой байна. Дорнод бүсийг цаг уурын үзүүлэлтүүд болон судалгааны дүнгээр чийг хангамжийн хуурай,
дулаан хангамжийн дулаавтар бүс (Чойбалсан. Баянтүмэн), хуурайдуу, сэрүүвтэр бүс (Баянуул, Баяндун). хуурай, дулаавтар бүс (Халхгол) гэж нарийвчлан ангилах нь зохистой байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 258
Сүүлийн сард 27
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :