Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТӨВИЙН БҮСЭД ШАР БУУРЦГИЙН СОРТ ШАЛГАРУУЛЖ, АГРОТЕХНИКИЙН ЗАРИМ АСУУДЛЫГ СУДАЛСАН ДҮН



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4222
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Буурцаг, үр, сорт, ургац, уураг, тослог, бордоо, үрийн норм

Аннотаци

1. Газар тариалангийн төв бүсийн усалгаатай нөхцөлд шар буурцгийн сорт судалгааны дүнгээр болц, үрийн ургацаар Сибирячка, Северная-4 сортууд шалгарав. 82-89 хоногийн ургалтын хугацаатай нэн эртийн болцтой Сибирячка, 91-95 хоногийн ургалтын хугацаатай эртийн болцтой Северная-4 сортуудын үр бүрэн боловсорч нутагших боломжтойг тогтоов.

2. Сорт судалгааны дүнгээр хяналт сортоос Северная-4 сорт
14.9%, Сибирячка сорт
2.9% нэмэгдэл ургацыг бүрдүүлж шалгарав. Дисперсийн шинжилгээний дүнгээр ХББЗ05 1.9-
2.4 ц/га нөхцөлд Северная-4 сорт
2.8-
3.7 ц/га ургацаар бодитой давуу байна.

3. Шалгарсан сортуудын тарих тохиромжтой хугацаа, үрийн нормыг тогтоох судалгааны дүнгээр 5-р сарын 20-ны
0.8 сая ш/га нормоор тариалсан хувилбарын ургац бусад хувилбаруудаас OAC Vision сортод 1.3-
4.5 ц/га, Сибирячка сортод 1.1-
2.6 ц/га, Северная-4 сортод
0.9-
3.0 ц/га тус тус нэмүү ургацтай байж шалгарав.

4. Шар буурцгийн үрийг бордоогоор идэвхжүүлж тариалсан судалгааны дүнгээр хяналтаас ургалтын хугацааг 2-4 хоногоор богиносгож, хээрийн цухуйцыг
3.7-
8.7%, үрийн ургацыг 1.0-
4.2 ц/га, уургийн агууламжийг
0.3-
2.6%-иар нэмэгдүүлэх боломжтой нь тогтоогдов. Азофос бордоотой хувилбар бусад бордоонуудаас
2.5-
3.2 ц/га нэмэгдэл ургацаар, дисперсийн шинжилгээгээр магадлахад ХББЗ05
2.7 ц/га түвшинд бодитой давуу байв.

5. Шар буурцаг тариалсан талбайн хөрсний биологийн идэвх нэмэгдэж, хураалтын дараа азот шингээгч болон ризобуим бактерийн тоо
2.0-
8.6 дахин өсөж, азот шингээх явц эрчимжиж, ургамалд хялбар ашиглагдах азотын хуримтлал 1.3 мг/кг, нийт азотын нөөц
3.5 кг/га-аар нэмэгдэх боломжтойг илрүүлэв.

6. Тариалангийн төв бүсэд шар буурцгийн сорт шалгаруулж, тариалах тохиромжтой хугацаа, үрийн нормыг зөв сонгож, бордоогоор үрийг идэвхжүүлж тариалснаар 1 тн бүтээгдэхүүний өөрийн өртгийг
152.7 мян/төг-өөр бууруулж, ашигт ажиллагааны түвшинг
58.4%-иар нэмэгдүүлэх боломжтойг тогтоов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 205
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :