Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Брэндийн үнэ цэнийг үнэлэх арга зүйн асуудал (Арилжааны банкны жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.2 Эдийн засаг, Бизнес
Улсын дугаар : 4224
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : брэндийн үнэлгээ, нэгдмэл загвар, брэндийн чадавх, Аакерын загвар, Хиросе загвар

Аннотаци

Энэхүү судалгааны ажлын зорилго нь брэндийн үнэ цэнийн үнэлгээний онолын асуудал, загваруудыг судлах, онол арга зүйн судалгаанд тулгуурлан Монголын арилжааны банкуудын брэндийн үнэ цэнийг тооцоолох, судалгааны үр дүнгээр брэндийн үнэ цэнийг үнэлэх загвар боловсруулахад энэхүү судалгааны зорилго оршино. Брэндийн үнэ цэнийг үнэлэх арга зүйн онолын судалгааг түүхчлэн судалж, хэрэглэгчид болон санхүүд суурилсан брэндийн үнэ цэнийг үнэлсэн. Санхүүд суурилсан брэндийн үнэ цэнийг тооцохдоо хоёрдогч өгөгдлийг ашигласан бөгөөд тооцоололд Interbrand-ийн загварын брэндийн чадавхийг тооцохдоо үндсэн хүчин зүйлс болох манлайлал, харилцагчдад хүртээмжтэй байдал, тогтвортой байдал, зах зээл, хандлага, зар сурталчилгаа болон хамгаалалт гэсэн 7 үндсэн шалгуурт тулгуурлан үнэлж S муруйд байрлуулсан. Мөн банк тус бүрийн хорогдуулалтын хувийг тооцохдоо Hirose загварыг ашигласан болно. Анхдагч судалгааны цуглуулсан өгөгдлийг шинжлэхдээ eViews болон SPSS программуудыг ашигласан. Монгол улсад 12 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эдгээр банкуудын нийт актив, зээл, харилцах, хадгаламж, хөрөнгийн 90 орчим хувийг Хаан банк, ХХБ, Голомт банк, Төрийн банк болон Хас банкууд эзэлж байна. Эдгээр банкуудын брэндийн чадавхийн үнэлгээг тооцоход
53.0 –
99.9 хооронд гарсан нь сонгосон банкууд брэндийн шалгуурыг хангаж байгааг харуулж байсан. Санхүүд суурилсан брэндийн үнэ цэнийг Hirose загварын арга зүйг ашиглан үнэлнэ. Энэхүү арга зүйгээр тухайн банкны болон жиших банкны санхүүгийн тайланд үндэслэн брэндийн үнэ цэнийг тогтоодог. Брэндийн үнэ цэнийн үнэлгээг тооцоход банкны нэр хүндийн хөтлөгч (PD), үнэнч байдлын хөтлөгч (LD), өргөжилтийн хөтлөгч (ED) болон хорогдуулалтын хувь (r)-ийг тус тус тооцсон. Хэрэглэгчид суурилсан брэндийн үнэ цэнийг тооцохдоо Aaker –ийн загварт үндэслэн иргэд болон байгууллага хэрэглэгчдээс түүвэр судалгаа авч, үр дүнг харьцуулан судалсан. Хэрэглэгчид суурилсан брэндийн үнэ цэнийг үнэлэх судалгаанд Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдээс санамсаргүй түүврийн аргаар 504 иргэн, 214 байгууллагыг хамруулж судалгааны үр дүнгээр брэндийн үнэ цэнд нөлөөлөх үзүүлэлтүүдийн хамаарлыг Aaker-ийн загварт үндэслэн тооцож гаргасан. Нэгдмэл загвараар арилжааны банкуудын брэндийн үнэ цэнийг үнэлэхэд ХХБ
30.3 тэрбум төгрөг, Хаан банк
16.1 тэрбум төгрөг, Хас банк
12.3 тэрбум төгрөг, Голомт банк
4.6 тэрбум төгрөг, Төрийн банк
3.0 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Банкуудын брэндийн үнэ цэн нь орлого, зардал зэрэг санхүүгийн үзүүлэлтүүд болон хэрэглэгчийн үнэлгээнээс хамаардаг тул жил бүр ялгаатай гарч болно. Арилжааны банкуудын брэндийн үнэ цэнийн үнэлгээний загварын үр дүн нь банкуудын активын эрэмбэтэй ижил байна гэсэн таамаглалыг арилжааны банкуудын 2017 – 2019 оны активын хэмжээ болон банкуудын брэндийн үнэ цэнийн эрэмбийг харьцуулахад ялгаатай байсан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 221
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :