Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөдөлгөөний тусгай горимоор ажиллах цахилгаан автомашины хүч дамжуулах ангийн судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.11 Бусад инженерчлэл, технологи
Улсын дугаар : 4226
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : зүтгэх хүч, энергийн хэмнэлт, шатлалт хурдны хайрцаг, энергийн хэмнэлтэт ажиллагаа

Аннотаци

Өнөөгийн байдлаар цахилгаан автомашин нь экологид ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй тээврийн хэрэгслийн хувьд хурдацтай хөгжиж байгаа боловч түүний цахилгаан энерги хэмнэлтийг сайжруулах, батарейн бүрэн цэнэгээр гүйх гүйлтийг уртасгах, батарейн хувийн энергийг нэмэгдүүлэх зэрэг шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал байсаар байна.
Автомашины хурдны бүх утганд цахилгаан хөдөлгүүр нь өндөр үр ашигтай ажиллахад хүндрэлтэй юм. Харин ердийн хэрэглээнд түгээмэл хэрэглэгддэг дундаж үнэтэй цахилгаан хөдөлгүүрийн өндөр үр ашигтай ажиллах эргэлтийн давтамж хязгаарлагдмал түвшинд байдаг. Бид энэхүү эргэлтийн давтамжийг автомашины хурдны тодорхой утга бүрт нийцүүлэхийн тулд цахилгаан автомашины хүч дамжуулах ангид шаталсан дамжуулга суурилуулах талаар судалж, шийдвэрлэхийг зорилоо.
Энэхүү судалгааны ажлаар хөдөлгөөний горимд нийцүүлэн цахилгаан автомашины хүч дамжуулах ангид олон шатлалт хурдны хайрцаг суурилуулснаар зүтгэх хүчийг нэмэгдүүлэх, цахилгаан энергийн хэмнэлт сайжрах боломжтой гэсэн асуудал дэвшүүлэн энэхүү бүтээлийг туурвилаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 199
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :