Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

ХУР ТУНАДАС АХИУ, ТАТРУУ ҮЕИЙН УУР АМЬСГАЛЫН ОНЦЛОГ (Хөвсгөл, Булган аймгийн жишээн дээр)



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.7 Бусад байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4231
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Дулааралт, хуурайшилт, чийг дулааны коэффициент, ууршилт, уур амьсгалын ач холбогдол бүхий урсац

Аннотаци

1. Судалгааны бүс нутаг нь газарзүйн өвөрмөц онцлогтой тул Дархадын хотгор, Хөвсгөл нуур орчим болон ойт хээрийн бүс гэж 2 хэсэг болгон хуваан авч үзсэн. Жилийн нийлбэр хур тунадасны олон жилийн хэлбэлзлийг 4-н жилийн гулсах дунджаар жигдрүүлэхэд удаан хугацааны хур тунадас ахиу, татруу үеүд илэрсэн. Ойт хээрийн бүс нутагт хур тунадас ахиу 1 үе, татруу 2 үе, Дархадын хотгор, Хөвсгөл нуур орчмын нутгаар хур тунадас ахиу 3 үе, татруу 3 үеүд тус тус ажиглагдсан.

2. Сүүлчийн хур тунадас татруу үе нь дэлхийн дулааралтын үед тохиолдож байгаагаараа өмнөх татруу үеэс онцлог бөгөөд энэхүү хур тунадас татруу үед уур амьсгалын ач холбогдол бүхий урсацын хэмжээ эрс багасаж, 20-40 мм байсан газар нутгийн хамрах талбай өмнөх хур тунадас ахиу байсан үеийнхээс ихээхэн нэмэгдэж бараг нутгийн ихэнх хэсгийг хамарсан байна.

3. Чийг дулааны коэффицент хур тунадас ахиу үед гандуу нутаг огт байгаагүй бол хур тунадас татруу үед гандуу нутаг шинээр
26677.9 км2 нэмэгдсэн буюу чийг дутмаг газар нутгийн талбай дахин өсөж
122385.8 км2 болж чийг хүрэлцээтэй газар нутгийн талбай эрс багасаж
319.5 км2 хүрч, чийглэг газар нутаг огт байхгүй болсон байна. Хур тунадас татруу нутгийн эзлэх талбай нэмэгдсэнээр агро-экосистемийн шинж төрх нийт нутгаар ихээхэн хуурайшиж чийг багатай болсон байна.

4. Судалгааны бүс нутгийн экосистем уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр орчин үед бараг бүхэлдээ хуурай шинж бүхий төлөв рүү орж байна. Энэ нь экосистемийг эрсдэлд оруулах үндсэн шалтгаан болж болох юм. Иймд Дэлхийн дулаарлаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох бодлогын үндсэн асуудлын нэг нь агро-экосистемийн хуурайшил, усны нөөц гэж үзэн үүнтэй холбоотой учирч болзошгүй хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замыг улам тодорхой болгож дунд болон урт хугацааны хөтөлбөрт тусган дэс дараатай хэрэгжүүлэх асуудалд анхаарах нь чухал болж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 310
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :