Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Анхаарал дутах - хэт хөдөлгөөнтөх эмгэгт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, оношилгооны асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4239
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : АНХААРАЛ ДУТАХ - ХЭТ ХӨДӨЛГӨӨНТӨХ ЭМГЭГ, ТАРХАЛТ, НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС, СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ЧАДАМЖ, ТАРХИНЫ ЦАХИЛГААН БИЧЛЭГ

Аннотаци

Хүүхдийн анхаарал дутах - хэт хөдөлгөөнтөх эмгэгийг анхаарал төвлөрүүлэх чадваргүй хийгээд, хэт хөдөлгөөнтөх шинжүүдээр илэрдэг хүүхдийн сэтгэцийн эмгэг (АДХХЭ) гэж тодорхойлсон байдаг (С.Бямбасүрэн, 2019). Хятад улсад АДХХЭ
5.91%-ийн тархалттай, 9 насны хөвгүүдэд хамгийн их илэрсэн ба анхаарал дутах хэлбэр илүү тохиолджээ (Huang Y, 2017). Уг эмгэгт жирэмслэлт,төрөлт, нийгэм ба гэр бүлийн эрсдэлт хүчин зүйлс нөлөөлдөг (Sharma P, 2020). Туркийн судлаачид АДХХЭ-тэй 110 хүүхдэд Векслерийн сорилоор оюуны чадамжийг тодорхойлоход хяналтын бүлгээс бага оноотой гарсан (Tural, Çelik, 2016) ба Бар-Оны сорил ашиглан сэтгэл хөдлөлийг судлахад харилцааны чадамж сул, сэтгэл тогтворгүй, ганцаардмал, зөрүүд, сэтгэл гутрах эмгэгтэй байв (Hovik et al, 2015). Мөн АДХХЭ-тэй хүүхдээс авсан үсний шинжилгээнд цайр, магни, төмрийн хэмжээ бага (Khan, 2017), хар тугалгын хэмжээ ихэссэн болохыг тогтоосон (Choi, 2016). АДХХЭ-тэй бүлгийн хүүхдийнтархины цахилгаан бичлэгт тархины төв, арын хэсэгт бүх долгионы давтамж статистик ялгаа бүхий ихэссэн, ялангуяа тета-долгионы харьцангуй хүч эрс бага (Giertuga, 2017), тета/бета-долгионы харьцаа ихэсдэг гэжээ (Abo Elella, 2017).
Манай улсад АДХХЭ-тэй хүүхдийн оюуны ба сэтгэл хөдлөлийн чадамжийг үнэлсэн, оношилгоонд тархины цахилгаан бичлэг, үсний макро-, микроэлементийн агууламжийг харьцуулсан судалгаа одоогоор байхгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо.
Судалгааны ажлын зорилго
Анхаарал дутах - хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдийн сэтгэл хөдлөл, оюуны чадамж, үсний макро-, микроэлементийн агууламж, тархины цахилгаан бичлэгийн онцлогийг судлахад оршино.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 2-5 дугаар ангийн 1200 хүүхэд, тэдний эцэг эх, асрамжлагч, анги хариуцсан 97 багшийг хамруулан нэг агшингийн загвараар тархалтыг тодорхойлж, тохиолдол-хяналтын судалгаагаар нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, оюуны чадамж, сэтгэл хөдлөл, үсэн дэх зарим макро-, микроэлементийн хэмжээ ба тархины цахилгаан бичлэгийн онцлог үзүүлэлтүүдийг харьцуулан судаллаа.
Судалгааны үр дүн: Судалгаанд хамрагдсан 1200 хүүхдийн дунд АДХХЭ-тэй 84 тохиолдол буюу Улаанбаатар хотын хэмжээнд уг эмгэг 7% (95% ИИ,
5.56-
8.44) тархалттай, хөвгүүд ба охидын өвчлөлийн харьцаа
3.6:1 байв. Эхийн жирэмсэн үеийн дам тамхидалт (OR=
3.5), манас таталтын урьдал байдал (OR=
4.4), ганц бие эцэг, эхтэй хүүхэд (OR=
2.8), гэр бүлд хэн нэгний дарамт (OR=
2.99), эцгийн байнгын архины хэрэглээ (OR=
4.7), зурагт байнга үзэх (OR=
2.3) зэрэг нь эрсдэлт хүчин зүйлс болж байна. АДХХЭ-тэй бүлэгт сэтгэл хөдлөлийн чадамжийн оноо бага, Векслерийн сорилоор оюуны чадамжийн дундаж оноо АДХХЭ-тэй бүлэгт
85.03±
16.86 p<
0.001, хяналтын бүлэгт
108.9±
21.22, p<
0.001 буюу оюуны чадамж судалгааны бүлэгт буурсан байлаа. АДХХЭ-тэй бүлэгт магни, цайрын дундаж хэмжээ бага, хар тугалгын дундаж хэмжээ их гарсан. Тархины цахилгаан бичлэгт тархины арын хэсгийн дельта-, бүх хэсгийн тета-долгионы туйлын хүч ихэссэн бол альфа-долгион арын хэсэгт, бета-долгионы хүч бүх хэсэгт буурсан байв.
Судалгааны ажлын дүгнэлт: Улаанбаатар хотын сургуулиудын бага ангийн сурагчдын дунд АДХХЭ-ийн тархалт 7% (95% ИИ:
5.56-
8.44) байгаа нь өндөр тархалттай орны тоонд орж байна. Хөвгүүдэд охидоос
3.6 дахин их тохиолдлоо.Эхийн жирэмсэн үеийн дам тамхидалт, жирэмсний манас таталтын урьдал, эцэг, эхийн салалт, гэр бүлийн дарамт, эцгийн байнгын архидалт,ухаалаг утасны хэрэглээ зэрэг (OR
2.3-
4.7 дахин) нь хүүхдэд АДХХЭ үүсэх эрсдэлт хүчин зүйлс болж байна. АДХХЭ-тэй бүлгийн сэтгэл хөдлөлийн чадамжийг хяналтын бүлэгтэй харьцуулахад 10 дахин сул, оюуны чадамж 5 дахин бага байна (p<.001). АДХХЭ-тэй хүүхдийн үсэнд агуулагдах микроэлементээс хар тугалга 5 дахин ихсэж, цайр
5.2 дахин багасаж, харин макроэлементээс магни
5.6 дахин багасаж байгаа нь уг эмгэгийн эмнэлзүйн шинжийг гүнзгийрүүлэх магадлалтай нь тогтоогдов. АДХХЭ-ийн үед тархины цахилгаан бичлэгт туйлын дельта-, тета-долгионы хүч хяналтын бүлгээс нэмэгдсэн бол альфа-, бета-долгионы хүч буурснаас хамаарч тета/бета- ба тета/альфа-долгионы харьцаа АДХХЭ-тэй бүлэгт статистик ялгаа бүхий ихэссэн байна (p<.0001).



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 237
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :