Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Манас таталтын урьдлын эрт илрүүлэгт биохими, биофизикийн маркеруудын оношилгооны ач холбогдлыг үнэлсэн дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4244
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : ЖИРЭМСНИЙ ХОЖУУ ХОРДЛОГО, АРТЕРИЙН ДУНДАЖ ДАРАЛТ, ИХСИЙН ӨСӨЛТИЙН ХҮЧИН ЗҮЙЛ, ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМААТ СИЙВЭНГИЙН А УУРАГ, УМАЙН АРТЕРИЙН ЛУГШИЛТЫН ИНДЕКС

Аннотаци

Үндэслэл:
Манас таталтын урьдал нь эх урагт хоёуланд нь нөлөөлдөг жирэмсний хүндрэл юм. Дэлхий дахинаа жирэмсэн эмэгтэйчүүдийн 2-8% манас таталтын урьдлаар хүндэрдэг боловч эх нярайн өвчлөл, эндэгдлийн голлох шалтгааны нэг болдог. Жилд 10 сая гаруй жирэмсэн эмэгтэйчүүд хүндэрч, 76000 эх эндэж байна.
Монгол улсад жирэмсний хүндрэлийн дотор 25%, эхийн эндэгдлийн шалтгааны
17.7%-ийг манас таталтын урьдал эзэлж байна.
Манас таталтын урьдлыг эхийн өгүүлэмжээр ойролцоогоор 29-36%, артерийн дундаж даралтaap 37-58%, энэ хоёр аргыг хавсруулахад илрүүлгийн түвшин
62.5% болж байна. Дээрх хоёр аргыг умайн артерийн Допплер шинжилгээ, цусан дахь PAPP-A, PIGF уургийг тодорхойлохтой хавсруулахад илрүүлгийн түвшин 90-95% хүртэл өсч байна. Манас таталтын урьдлаар хүндрэх эрсдлийг эрт илрүүлснээр эх ургийн хяналт эрчимтэй хийх, хүндрэлээс сэргийлэх боломжтой болно. Манай орны хувьд манас таталтын урьдлын илрүүлэг, эрсдлийн үнэлгээнд агшилт сулралын даралт, Допплер шинжилгээг ашигладаг боловч биохимийн үзүүлэлтүүдтэй хавсруулан жирэмсний эрт үед хийхгүй байна.
Судалгааны ажлын зорилго:
Жирэмсний 11-13+6 долоо хоногтойд биохими, биофизикийн маркерууд ашиглан манас таталтын урьдлын илрүүлгийн үр дүнг судлахад оршино.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба аргазүй
Судалгааг 2015-2017 оны хооронд, жирэмсний 11-13+6 долоо хоногтой, нэг урагтай 393 эмэгтэйг хамруулан угтуулсан когорт судалгааны загвараар хийж гүйцэтгэв.
Судалгаанд оролцогчдын артерийн даралтыг автомат даралтын аппаратаар, умайн артерийн Допплер шинжилгээг GE, Voluson E8, Philips EPQ 5G эхо аппаратууд ашиглан FMF-ийн удирдамжийн дагуу хийсэн.
АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрөлтэйгээр судалгаанд оролцогчийн венийн судаснаас цус авч PAPP-A, PlGF уургуудыг Perkin Elmer компанийн цомгоор (Delfia, Perkin Elmer, Finland. Cat # B055-201, A098-201) дархан туяарах аргаар (Fluoroimmunoassay) үйлдвэрлэгчээс гаргасан стандарт ажиллагааны зааврын дагуу тодорхойлов. Хоёрдугаар шатанд, жирэмсний 20-24 долоо хоногтойд умайн артерийн Допплер шинжилгээг давтан үнэлсэн. Манас таталтын урьдлаар хүндэрсэн, хүндрээгүй бүлгээр үр дүнгийн боловсруулалт хийлээ.
Үр дүн
Судалгаанд 18-46 насны эмэгтэйчүүд хамрагдсан ба
16.8% (n=66) манас таталтын урьдлаар хүндэрсэн байв. МТУ-аар хүндэрсэн бүлэгт PAPP-A уургийн дундаж түвшин
444.01±
361.56 mU/L, хүндрээгүй бүлэгт
666.71±
538.91 mU/L буюу статистикийн хувьд ялгаатай (p=
0.003) байв. Мөн PlGF уургийн дундаж түвшин МТУ-аар хүндэрсэн бүлэгт
35.32±
18.75 пг/мл, хүндрээгүй бүлэгт
48.15±
37.44 пг/мл байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<
0.005) байна.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн АДД-ын голч утга МТУ-аар хүндэрсэн бүлэгт
92.66 мм муб, хүндрээгүй бүлэгт
84.0 мм муб (p<
0.001), умайн артерийн ЛИД-ийн голч утга МТУ-аар хүндэрсэн бүлэгт
2.13, хүндрээгүй бүлэгт
2.0 байгаа нь тус бүр статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p=
0.047).
Судалгааны бүлэгт МТУ-ын эрсдэлт хүчин зүйлд PAPP-A, PlGF, АДД болон умайн артерийн ЛИД-ийн мэдрэг, өвөрмөц чанарыг Youden’s index, ROC муруйн сорилоор тооцоолов. PAPP-A уургийн босго утга
529.1 mU/L байхад мэдрэг чанар-
79.6%, өвөрмөц чанар-
44.0% (AUC
0.621; p<
0.001), PlGF уургийн босго утга
39.87 pg/mL байхад мэдрэг чанар-
74.58%, өвөрмөц чанар-
46.69% (AUC
0.615; p<
0.001), АДД-ын босго утга
89.5 мм муб байхад мэдрэг чанар-
71.2%, өвөрмөц чанар-
75.5% (AUC-
0.778; p<
0.001), умайн артерийн ЛИД
2.35 байхад мэдрэг чанар-
33.3%, өвөрмөц чанар-
77.7% (AUC-
0.577; p<
0.001) байлаа.
Эмэгтэйн өгүүлэмжээр архаг даралт ихсэлттэй (RR=
3.73), өмнөх жирэмсний үед МТУ-аар хүндэрсэн (RR=
3.89), таргалалттай (RR=
2.67) тохиолдолд хувь хүний эрсдлийг таамаглалын утганд нэмж биомаркеруудын боломжит илрүүлгийн түвшинг үнэллээ. Эхийн өгүүлэмжийг нэг биомаркер болох АДД-тай хавсруулахад
62.7% (FPR 5%, AUC
0.773, p<
0.001), хоёр биомаркертай (АДД+ЛИД, АДД+PAPP-A, АДД+PlGF) хавсруулахад
69.5%-аас
82.9% (FPR 5%, AUC
0.749-
0.789) гурав (АДД+PAPP-A+PlGF) болон дөрвөн (АДД+PAPP-A+PlGF+ЛИД) биомаркертай хавсруулахад илрүүлгийн түвшин
86.5%-аас
91.4% (FPR 5%, AUC
0.791-
0.804) болж нэмэгдэж байна.
Дүгнэлт:
1. Жирэмсний эрт үед манас таталтын урьдлаар хүндрэх эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн ийлдсийн PAPP-A (
444.01±
361.56 mU/L), PlGF (
35.32±
18.75 пг/мл) уургийн дундаж түвшин манас таталтын урьдлаар хүндрээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад бага байна (p<
0.005). Манас таталтын урьдлаар хүндрэхийг таамаглах PAPP-A уургийн мэдрэг, өвөрмөц чанар бүхий босго утга
529.1 mU/L, PlGF уургийнх
39.8 пг/мл байв.

2. Манас таталтын урьдлаар хүндрэх эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдэд эхний гурван сартайд артерийн дундаж даралт
92.66 (
88.08-
97.58 мм муб), умайн артерийн лугшилтын индексийн дундаж
2.13 (1.76-
2.48) байна. Артерийн дундаж даралт их байх нь умайн артерийн лугшилтын индексийн дундажтай харьцуулахад манас таталтын урьдлаар хүндрэхийг илтгэх илүү хүчтэй маркер (AUC
0.792; AUC
0.577) болж байна.

3. Жирэмслэлтээс хамаат сийвэнгийн А уураг, ихсийн өсөлтийн хүчин зүйл, артерийн дундаж даралт, умайн артерийн лугшилтын индексийн дундаж зэрэг биомаркеруудыг жирэмсний эрт үед манас таталтын урьдлын илрүүлэгт хавсруулан ашиглах нь илрүүлгийн түвшинг
91.4% хүртэл нэмэгдүүлж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 257
Сүүлийн сард 26
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :