Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цус, цусан бүтээгдэхүүний хангамж, сайжруулах асуудал



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4245
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Цусны донор, цусны донор, цус сэлбэлт, цус цусан бүтээгдэхүүн

Аннотаци

Хүн амын өсөлт, эмнэлзүйн анагаах ухааны хөгжил, ололт, техникийн дэвшил зэргээс шалтгаалан дэлхий даяар цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж байна. ДЭМБ-аас 2000 онд “Аюулгүй цус амь насыг аварна” гэсэн уриа дэвшүүлсэн ба сайн дурын, авлагагүй донороос цус цуглуулах, аюулгүй чанарын баталгаатай цус, цусан бүтээгдэхүүнээр хангах ажил улс орнуудад харилцан адилгүй байна. Сүүлийн жилүүдэд манай улсын цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ ихсэж 2009 оноос 2019 онд 43 хувиар өсөж цаашид нэмэгдэх хандлагатай байна.
Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдлыг үндэсний хэмжээнд судлан, сайжруулах асуудлыг тодорхойлох зорилгоор судалгаа хийж
1. Цусны донорын дийлэнх нь 18-27 настай, хүйс, донорын төрлөөр хамааралгүй,
48.3% нь нэг удаа,
11.0% нь 20 түүнээс дээш удаа цусаа өгсөн байна.

2. Цусны донорын талаарх хүн амын мэдлэгийн түвшин 50%-иар, цус өгөх хандлага
0.7%-иар нэмэгдэж, дадалд эерэг өөрчлөлт гарчээ. Судалгаагаар цусны донорын талаарх мэдлэгийн түвшин хандлага, дадалд шууд хамааралтай нөлөөлж болохыг тогтоолоо.

3. Цус, цусан бүтээгдэхүүний захиалгын
74.1%-ийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд, хоол боловсруулах тогтолцооны эмгэг (
21.5%), цус, цус төлжүүлэх тогтолцооны эмгэг (
21.1%), өмөн (
19.5%), гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад тодорхой эмгэг (
10.1%)-ийн үед хэрэглэсэн байна.

4. 2030 онд цус цуглуулалт 2019 оноос
38.8%, цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ
20.4%-иар тус тус нэмэгдэх хандлагатай байна гэсэн дүгэлт гаргасан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 182
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :