Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Улсын хил, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын тулгамдсан зарим асуудал, шийдвэрлэх арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4257
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : уламжлалт бус аюул, засаг захиргаа, хилийн боомт, стратеги, үйл ажиллагаа, хилийн бүс

Аннотаци

Улсын хилийн аюулгүй байдлыг хангах нь аливаа улс орны аюулгүй байдлын нэн тэргүүний асуудлын нэг бөгөөд улс үндэстний аюулгүй байдал алдагдах явдал нь юуны өмнө улсын хил, хил орчмын нутаг дэвсгэрээс эхлэх магадлал өндөр байдаг. Энэ нь улсын хил бол улс үндэстний язгуур эрх ашигтай холбогдож, “үндэстнийг нэгтгэхэд дөхөм үзүүлдэг, хүчирхэг төвлөрүүлэгч элемент, нэгэн төрлийн бэлэг тэмдэг” болдогтой хамааралтай гэж үзэж байна.
“Хилийн аюулгүй байдал нь улсын хил, хил орчмын нутаг дэвсгэрт үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах, төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төрийн эрх бүхий байгууллагуудаас нэгдмэл бодлого, харилцан уялдаатай явуулах улс төр, эрх зүй, дипломат, эдийн засаг, байгаль орчин, тагнуул, улсын хил хамгаалалтын цогц үйл ажиллагаагаар хангагдана” гэж төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн эх сурвалжид заасан байна. Үүнийг бид улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрт аюулгүй байдлыг хангах ажиллагааг шинжлэх ухаан, техник, технологийн ололтод тулгуурлан цогц байдлаар зохион байгуулах шаардлагатай.
1. Улсын хил, хил орчмын нутаг дэвсгэрт аюулгүй байдлыг хангах тухай онол, арга зүйг судалсан үр дүнгээр өөрийн улсын онцлогт нийцүүлж хийсэн онол, арга зүйн тодруулга;

2. Монгол Улсын хил, хил орчмын нутаг дэвсгэрт аюулгүй байдлыг хангах гадаад, дотоод нөхцөл, нөлөөлөгч хүчин зүйлсэд хийсэн шинжилгээ, дүгнэлт;

3. Монгол Улсын хил, хил орчмын нутаг дэвсгэрт аюулгүй байдлыг хангах бодлого, хууль эрх зүй, стратеги, тактикийг боловсронгуй болгох арга замыг тодорхойлсон нь энэхүү диссертацийн үр дүн мөн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 207
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :