Үндэслэл: Хүүхэд, өсвөр үеийнхний шингэний хэрэглээг тэдний илүүдэл жин, таргалалттай холбон судалсан судалгаа манай улсын хэмжээнд байхгүй байна.
Зорилго: Хүүхдийн ундны хэрэглээ, чихэрлэг ундааны найрлагыг судлан илүүдэл жин, таргалалтад чихэрлэг ундааны нөлөөг тогтоох.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй:
Судалгааг 2015-2018 онд 2-18 настай 2052 хүүхдийг хамруулан агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд хамрагдсан хүүхэд, өсвөр үеийнхний биеийн өндөр, жинг хэмжиж, судалгааны өмнөх 24 цагийн турш уусан ундны хэмжээ, төрлийг тодорхойлсон. Чихэрлэг ундааны хэрэглээ илүүдэл жин, таргалалтанд хэрхэн нөлөөлж байгааг тохиолдол-хяналтын судалгааны загвараар судлав.
39 нэр төрлийн чихэрлэг ундаанд агуулагдаж буй сахарын хэмжээг тодорхойлон шим тэжээлт чанарын хүснэгтэнд тусгасан мэдээлэлтэй харьцуулав. 19 нэр төрлийнчихэрлэг ундаанд агуулагдаж буй амт оруулагч, зарим нөөшлөгч бодисын хэмжээг тодорхойллоо.
Үр дүн: 24 цагийн турш уусан ундны дундаж (P25-P75) хэмжээ судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн хувьд 1050 (850-1360) мл/хоног, хөвгүүдэд 1050 (850-1350) мл/хоног, охидод 1050 (850-1400) мл/хоног байлаа. Судалгаанд хамрагдагчдын ундны хоногийн дундаж хэрэглээ наснаас хамаарч нэмэгдэх зүй тогтол ажиглагдсан. Сүүний дундаж хэрэглээ 2-5 насанд 261 мл/хоног байсан бол 6-9 насанд 266 мл/хоног, 10-13 насанд 274 мл/хоног, харин 14-18 насанд 225 мл/хоног болж буурч байлаа. Чихэрлэг ундааг 2-5 насны бүлэг болон 14-18 насны бүлэгт илүү олон хүүхэд уусан боловч дундаж хэмжээг нь авч үзвэл, 2-5 насанд 338 мл/хоног, 6-9 насанд 441 мл/хоног, 10-13 насанд 433 мл/хоног, 14-18 насанд 353 мл/хоног байв. 100 мл-т агуулагдах чихрийн дундаж хэмжээ хийжүүлсэн ундаанд
11.49 гр, жимсний ундаанд
11.01 гр, амтлаг усанд
4.8 гр, хүч тамирын ундаанд
14.9 гр байгаа бөгөөд ундаанд агуулагдах сахарын хэмжээ шим тэжээлийн хүснэгтэд тусгагдсанаас харилцан адилгүй ялгаатай байна. Судалгаанд хамруулсан дээжүүдэд сахароз (
10.627-
21.341 мг/л), бензойны хүчлийн натри (
22.106 -
384.48 мг/л), сорбины хүчлийн кали (
33.724-
225.028 мг/л) хэмжээтэй агуулагдаж байсан боловч шошгоны
шим тэжээлийн мэдээлэлд стандартын дагуу тусгагдаагүй байв.
Судалгааны хүн амын дундах илүүдэл жин, таргалалтын тархалт
14.1% байлаа. Туранхай болон хэвийн жинтэй хүүхдүүдтэй харьцуулахад илүүдэл жин, таргалалттай хүүхдийн чихэрлэг ундааны хэрэглээ их байна. Чихэрлэг ундааны хэрэглээ хоногт 330 мл-ээс их байх нь хүүхэд, өсвөр үеийнхний илүүдэл жингийн эрсдэлийг
2.4-
6.4 дахин (AOR
3.9, 95% CI:
2.4-
6.4, p<
0.05), таргалалтын эрсдэлийг
2.3-
10.7 дахин (AOR
5.0, 95% CI:
2.3-
10.7, p<
0.05) нэмэгдүүлж байлаа.
Дүгнэлт:
1. Хүүхдийн ундны хоногийн хэрэглээ 2-18 насанд нас, хүйс, биеийн жингээс хамаарч 989-1246 мл (375±425) байгаа нь олон улсын зөвлөмжөөс 38% хүртэл хэмжээгээр бага, 14-18 настай хүүхдийн дундах сүүний хэрэглээ хамгийн бага (
6.8%) түвшинд байна. Бусад насны бүлэгтэй харьцуулахад 6-13 настай хүүхдийн чихэрлэг ундааны хэрэглээ статистик ач холбогдол бүхий их (441±269 мл) байна (p<
0.05).
2. Ундаанд агуулагдах чихрийн агууламж нэр төрлөөс хамаарч 100 мл-т
4.2-
16.0 гр байгаа нь хүүхдийн хоногийн илчлэгийн хэрэглээг 116-164 Ккал-аар нэмэгдүүлж байна. Бүтээгдэхүүний шошгоны шим тэжээлийн мэдээлэлд чихрийн хэмжээ
22.1-25 хүртэл хувиар ялгаатай, бусад бодисын хэмжээг стандартын дагуу тэмдэглэдэггүй байна.
3. Эцэг, эхийн таргалалт, төрөх үеийн жин, чихэрлэг ундааны хэрэглээ, 6 сар хүртэлх хооллолтын байдал хүүхдийн илүүдэл жинд голлон нөлөөлж байсан бол, эцэг, эхийн таргалалт, төрөх үеийн жин, чихэрлэг ундаа болон бусад чихэрлэг хүнсний хэрэглээ хүүхдийн таргалалтад нөлөөлөх голлох эрсдэлт хүчин зүйлс болдог байна; чихэрлэг ундааны хэрэглээ хоногт 330 мл-ээс дээш байх нь илүүдэл жинд
3.9 (AOR
3.9, 95% CI:
2.4-
6.4, p<
0.05), таргалалтын эрсдэлийг 5 (AOR
5.0, 95% CI:
2.3-
10.7, p<
0.05) дахин нэмэгдүүлдэг байна.