Төвөө тойрч усалгаа хийдэг “Valley 8000” загварын бороожуулагч машины CU (coefficient of uniformity) бороожуулах хошуугаар ус жигд цацагдах байдлыг
тодорхойлох коэффициент, DU (distribution of uniformity) бороожуулсан ус талбайд жигд тархах буюу жигд услалтын коэффициентийг ANSI/ASAE S
436.1
DEC 01 стандартын дагуу тодорхойлов. Туршилтыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” ХХК-ны усалгаатай 100 га
талбайд 2016, 2017, 2018 онуудын 6,7,8 р саруудад хийж гүйцэтгэсэн болно. Асуудлын судлагдсан байдал усалгаатай тариалангийн өнөөгийн байдал,
цаашдын төлөв, тариалалтад ашиглаж байгаа усалгааны машин, тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн ашиглалт-технологийн үзүүлэлтэд тулгуурлан явуулсан.
Төвөө тойрдог бороожуулагч машины ашиглалт, технологийн үзүүлэлтийг сайжруулах замаар бороожуулах усалгааны өгөөжийг дээшлүүлэхэд авч үзвэл
зохих гол асуудлуудад бороожуулах хошуугаар өгсөн ус жигд цацагдсан байдал (CU), машинаар өгсөн ус талбайд жигд хуваарилагдсан байдал буюу жигд
услалтын байдал (DU), усалгааны үр ашиг (IE), усны ууршилтаар гарах алдагдал зэргийг хамруулсан байна. Бороожуулах усалгаатай үеийн усалгааны үр
ашигт нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг болох усны ууршилт газрын гадарга орчмын орчны агаарын температур, салхины хурд, агаарын харьцангуй
чийг зэргээс гадна бороожуулах аппарат ба ус шүрших хошууны байрлаж байгаа өндөр, ус цацах радиус зэрэг үзүүлэлт чухал болох нь энэ чиглэлээр
судалгаа явуулсан үр дүнгээс харагдаж байна. Судалгааны ажлын онол арга зүйн үндэслэлийг усны ууршиж алдагдах аргуудыг харьцуулан шинжилж
бороожуулагчаас унах усны дуслын даялал, хугацааны загварчлалаар боловсруулан гаргасан. Тариалангийн талбайн гадаргаас ус, чийг уурших үзэгдлийг
тооцож таримлын усны хэрэглээг гаргахдаа хэрэглэсэн биофизикийн болон биоцаг уурын аргууд нь үндсэндээ тухайн газар орны агаарын температур,
агаарын чийгшил болон салхины хурдны хоорондын хамтарсан нөлөөллийг харуулсан математик илэрхийллүүдээр дамжуулан нийлбэр ууршилтыг
тооцсон байна. Усалгаатай талбайн гадаргуугаас 7 ба 8-р сард уурших усны хэмжээ нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нөхцөлд хоногт дундажаар
2.84 мм буюу талбайд өгсөн усны
12.3 % байна. Талбайгаас уурших ус чийгийн ууршилт салхины хурдтай шууд хамааралтайгаар өсөх хандлагатай байна.
Үйлдвэрлэлийн болон лабораторийн туршилтын үр дүнг усалгааны норм тодорхойлох, усалгааны усны тэнцэл, бороожуулагч машины жигд ажиллагааг
тодорхойлсон дүн, тохируулгын нормоос хазайх хазайлтыг тодорхойлсон дүн, бороожуулагч машины бороожуулах хошууны жигд цацалтын коэффициент
болон усалгааны усны жигд тархалтын коэффициентыг тодорхойлсон туршилтын үр дүн, нам даралтат бороожуулах хошууны ус цацах ра диус, усны
зарцуулгыг тодорхойлсон дүн.Тариалангийн төв бүсийн элсэнцэр, хөнгөн шавранцар хөрсөнд таримлын нийт ус хэрэглээний 51 орчим хувийг усалгааны
усаар, 25 хувь орчмыг хур тунадасаар хангаж байна. Хөрсний усны тэнцлийн зардлын ихэнх хувийг усалгаатай талбайгаас уурших нийлбэр ууршилт эзэлж
байна. Бороожуулах хошууны усны жигд тархалтын коэффициент анх 74 орчим байсныг 80 хувьд хүргэх тохиргоо болон бусад бороожуулагч машин,
болон бороожуулах хошуунд ашиглалтын болон технологийн горимуудын сайжруулалтыг хийж гүйцэтгэсэн болно.Бороожуулагч “Валлей 8000” загварын
машины усалагааны норм хангах хурдны хэмжээг сонгохдоо 100% хурдны ердөө 10-20% хооронд тохируулж ихэвчлэн 10 PSI даралттай ажиллуулдаг нь
тухайн хөрсөнд тохирсон горим болж байгаа юм. Эдийн засгийн үр ашгийн тооцоог талбайн – хөрс мелиорацийн болон системийн техникийн үндсэн
шийдэлд тулгуурлан “Хяраан гол” услалтын системийн болон бороожуулах усалгаатай тариалангийн өртөг өгөөжийн шинжилгээг хийж гүйцэтгэсэн.
Талбайн хөрсийг цомхотгосон технологоор боловсруулж, эрдэс бордоогоор бордсон талбайд улаан буудай тариалж, “ Валлей 8000” загварын бороожуулагч
машинаар усалгаа хийх үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нийт өртөгийн өнөөгийн үнэ цэнэ дундажаар 1.2 тэрбум төгрөг, харин нийт өгөөжийн өнөөгийн
үнэ цэнэ дундаж үзүүлэлтээр
2.5 тэрбум төгрөг гарч байгаа нь уг арга хэмжээ чухал ач холбогдолтой болохыг харуулж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0