Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сансрын зурагт суурилан том масштабын байр зүйн зураг хийх арга зүй



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.11 Бусад инженерчлэл, технологи
Улсын дугаар : 4264
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Өндөр нарийвчлал, өндрийн тоон загвар, стерео, технологийн схем, орто-зураг

Аннотаци

Том масштабын байр зүйн зургийг уул уурхай, геологи, барилга, хот байгуулалт, хот суурин газрын дахин төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, байгаль орчин, батлан хамгаалах, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, хөдөө аж ахуй, онцгой байдал, харилцаа холбоо зэрэг салбаруудад өргөн хүрээтэй ашигладаг.
1999 онд АНУ хамгийн анхны өндөр нарийвчлалын хиймэл дагуул (QuickBird)-ыг амжилттай зохион бүтээж хөөргөснөөр Канад, АНУ, БНХАУ, Австрали, Дани, Франц зэрэг улс нь өөрсдийн газар нутгийн онцлогт тохирсон сансрын зургийн технологийг олон салбарт бүх төрлийн масштабтай байр зүйн зурагт ашиглаж байна.
Монгол улсын хувьд өнөөдрийн байдлаар том масштабын байр зүйн зургийг GPS болон электрон тахеометрийг ашиглан 2008 онд боловсруулсан МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН ДҮРЭМ БД 11-106-08 “1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалын ажил” норматив дүрмийг баримтлан хийж байна [1]. Энэхүү аргад суурилан том масштабын байр зүйн зураг хийх нь олон салбарын суурь зургийн хэрэгцээг төдийлөн хангаж чадахгүй байна.
Жишээлбэл, Монгол улс 2002-2011 оны хооронд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр том масштабын байр зүйн зургийг төв суурин газарт уламжлалт технологиор хийсэн байдаг. Үүссэн том масштабын байр зүйн зургийн 30 хүртэл хувьд өөрчлөлт орсон, өгөгдөл нь хуучирсан, уламжлалт технологийн алдааны хуримтлал ихтэй байжээ. Шалтгаан нь уг байр зүйн зургийг хийхэд цаг хугацаа их зарцуулсан, уламжлалт олон төрлийн технологийг ашигласанд байв. Өөрөөр хэлбэл дээр дурдсан салбаруудын суурь зургийн хэрэгцээг бүрэн гүйцэд шийдвэрлэж чадахгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах онцлогтой сансрын зургийг ашиглах шаардлагатай. Үүнд:
 Цаг хугацааны нэг агшинд, нийт талбайг хамарсан
 Нэг агшны надирын тусгалд авагдсан
 Өндөр нарийвчлалтай, стерео зураг байна.
Иймээс сансрын зурагт суурилан том масштабын байр зүйн зураг хийх технологийг өөрийн орны газар нутагт тохируулан боловсруулах нь тус судалгааны ажлын сэдвийг сонгосон үндэслэл болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 198
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :