Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын иргэний сонгуулийн эрхийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4268
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : СОНГУУЛИЙН ЭРХ, ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ, СОНГОХ ЭРХ, СОНГОГДОХ ЭРХ, ТАТГАЛЗАХ ЭРХ

Аннотаци

Энэ диссертацийн 1 дүгээр бүлэгт сонгууль, сонгуулийн эрх, сонгуулийн тогтолцооны эрх зүйн онол, үндэслэл, мөн чанарыг гаргаж, ардчилсан сонгуулийн хөгжлийн үйл явц, онцлог, сонгуулийн эрхийг эрүүгийн эрх зүйгээр хамгаалахын учир холбогдлыг судалж, дүн шинжилгээ хийсэн нь энэ судалгаа академик түвшинд үнэлэгдэх боломжийг олгож байна.
Уг диссертацийн 2 дугаар бүлэгт гэмт хэрэг ба гэмт хэргийн бүрэлдэхүүний онол уламжлал, түүн дотроо сонгуулийн гэмт хэргийн бүрэлдэхүүний түүхэн хөгжлийг судалж, гэмт хэргийн бүрэлдэхүүний уламжлалт шинж түүнийг өөрчлөх хандлагад дүн шинжилгээ хийж өөрийн саналаа дэвшүүлсэн нь энэ цагийн үеийн онол, практикийн зөрчлийг арилгахад хувь нэмрээ оруулахуйц болсон байна.
Мөн уг диссертацийн 3 дугаар бүлэгт сонгуулийн гэмт хэргийн талаар харьцуулсан судалгаа хийж эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль тогтоомжид тусгагдсан сонгуулийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн давхардал хийдлийг арилгаж, зааг ялгааг оновчтой болгох талаар дүгнэлтдээ тусгасан байна.
Энэ судалгаа нь Монгол Улсын улс төрийн тогтолцооны эрх зүйн орчин тогтворгүй, сонгууль явуулж ирсэн арга хэлбэр, эрх зүйн зохицуулалт оновчтой биш энэхүү түүхэн цаг үед уг сэдвийг сонгон авч тухайн судалгаагхийсэн нь онол арга зүйн төдийгүй практикийн ач холбогдолтой юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 165
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :