Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Амьдрах орчны аюулгүй байдал, иргэний боловсролын хамаарлын судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4299
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : байдал, амьдрах орчин, амьдрах орчны аюулгүй байдал, иргэний боловсрол, аюулгүй байдлын боловсрол, амьдрах орчны аюулгүй байдал ба иргэний боловсрол хоорондын харилцан хамаарал, аюулгүй байдлын мэргэжилтэн

Аннотаци

Хүний аюулгүй байдал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг бөгөөд хүмүүсийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах нь хүний аюулгүй байдлыг хангах гол үндэс суурь юм.
Манай улсын нийслэлд хүн амын “хэт төвлөрөл” нэмэгдэж, агаар, ус, хөрсний бохирдол нэмэгдэж, барилга, байгууламжийн чанар, стандарт шаардлага хангахгүй байна. Үүний зэрэгцээ үндэстэн дамнасан гэмт хэрэг, хүний наймаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус хэрэглээний хохирогчид гарсаар байна. Нийгэм дэх эдгээр гажуудлыг арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангахад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Энэ асуудлыг шийдвэрлэх, иргэдийн аюулгүй байдлын мэдлэг, боловсролыг системтэйгээр дээшлүүлэх арга зүйг боловсруулж, тэдний амьдрах орчны аюулгүй байдлыг хангахад боловсролын үүрэг, ач холбогдлыг тодорхойлохын тулд энэхүү судалгааны ажлын үндэс нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр аюулгүй амьдрах нөхцөл нь боловсрол, түүний дотор аюулгүй байдлын боловсролтой холбоотой гэж үзсэн.
Судалгааны үр дүнд:
- Амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй эрсдлийг бууруулах үйл явцыг загварчилж, байгалийн хуулиудыг нийгмийн үзэгдлийн хэв шинжтэй харьцуулж, амьдрах орчны эрсдэл, аюулгүй байдлын чиглэлээр олж авсан харилцаатай хэрхэн уялдуулж байгааг харуулсан болно.
- Амьдрах орчны аюулгүй байдлыг бодлогын төлөвлөлт, хууль эрх зүйн орчин, амьдрах орчинд нөлөөлөх байгалийн ба нийгмийн нөхцөл байдал гэсэн гурван хүчин зүйлээр ангилсан. Эдгээр хүчин зүйлийн талаар системтэй мэдлэг өгч, хариуцлагыг нь нэмэгдүүлснээр хүмүүсийн амьдрах орчныг сайжруулах боломжтой гэж үзэж байна.
- Амьдрах орчны аюулгүй байдлыг хангах үүднээс хүмүүсийн аюулгүй амьдрах гол арга зам бол аюулгүй амьдрах арга ухааны талаар мэдлэг, боловсрол эзэмшүүлэх, аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг сургах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, арга зүйн систем бий болгох явдал юм.
- Аюулгүй байдлын ерөнхий онолын агуулгад үндэслэн аюулгүй байдлын асуудлыг судлахдаа амьдрах орчин, амьдрах орчны аюулгүй байдал, аюулгүй байдлын боловсрол гэсэн ойлголтыг шинээр боловсруулсан болно.
Амьдрах орчны аюулгүй байдлыг хангах гол арга зам бол иргэдэд аюулгүй байдлын мэдлэг, боловсрол олгох явдал юм гэсэн судалгааны үр дүн гарсан. Иргэдийг аюулгүй амьдрах арга ухаанд сургах арга замыг зөв тодорхойлж хэрэгжүүлбэл үр дүнд хүрэх, амьдрах орчны аюулгүй байдлыг хангах боломжтой гэж дүгнэсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 10

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 134
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :