Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Газарзүйн багш” хөтөлбөрөөр суралцагчдын агуулга, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх боломж (Зурагзүйн хичээлийн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4301
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : АГУУЛГЫН МЭДЛЭГ, АРГА ЗҮЙН МЭДЛЭГ, СУБСТАНТИВ МЭДЛЭГ, СИНТАКТИК МЭДЛЭГ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ

Аннотаци

Багшийн агуулга, арга зүйн мэдлэг (Pedagogical content knowledge-PCK)-ийн талаарх онол, үзэл баримтлал, газарзүй ба зурагзүйн мэдлэг, хөгжлийн чиг хандлагын талаарх судлаачдын бүтээл, эх зохиолд анализ хийж, газарзүйн агуулга, арга зүйн мэдлэгт суурилсан хичээлд баримтлах урьдчилсан загвар зарчимуудыг илрүүлэв. Юуны өмнө бид оюутны газарзүйн агуулга, арга зүйн мэдлэгийн өнөөгийн нөхцөл байдлын тандалт судалгаа хийсэн. ЕБС-ийн багш нар оюутнуудад газарзүйн агуулга, арга зүйн мэдлэгийн бүх бүрэлдэхүүн хэсэг (субстантив мэдлэг, синтактик мэдлэг ба оюутны газарзүй дэх итгэл үнэмшил) зайлшгүй шаардлагатай гэж үздэг ч бакалаврын сургалтын төгсгөлд оюутнуудын энэхүү мэдлэгийн хүрсэн түвшний талаарх тэдний үзэл бодол ялгаатай байна. Багш сурган хүмүүжүүлэгчид оюутнуудыг газарзүйн талаар дорвитой мэдлэгтэй гэж үздэггүйг харуулсан. Гэвч тэд оюутнуудаа синтактик мэдлэг илүү сайтай гэдэгт итгэдэг. Багш сурган хүмүүжүүлэгчид илүү олон цагийн хичээл заах ба агуулгын мэдлэгт илүү анхаарал хандуулах нь газарзүйн багш бэлтгэх сургалтын чанарыг дээшлүүлнэ гэж үзжээ. Улмаар багш бэлтгэх сургуулийн газарзүйн мэргэжлийн суурь хичээлээр оюутны ААЗМ-ийг дээшлүүлэх үүднээс “газарзүйн” ба “зурагзүйн” гэсэн 2 хичээлийн хөтөлбөрт агуулга, арга зүйн шинэчлэл хийсэн. Өөрөөр хэлбэл бид хичээл боловсруулж, нийцтэй байдал, практик байдал ба тогтвортой байдлыг шалгасан. Энэ нь баримтын судалгаагаар илрүүлсэн оюутнуудын өмнөх төсөөллийг харгалзан үзэх, өдөр тутмын газарзүйн жишээг хичээлийн эхлэл цэг болгон ашиглах, газарзүйн түлхүүр үзэл баримтлалыг хүрээ болгон танилцуулах ба заах явцад загварчлах, идэвхтэй сургалтын аргуудыг ашиглах зэрэг газарзүйн хичээлийн шинжид үндэслэсэн болно. Туршилт хөтөлбөрийг үр нөлөөг Т-тестийн боловсруулалтаар тодорхойлсон. Судалгаа нь туршилт хөтөлбөр богино хугацаанд оюутны субстантив ба синтактик мэдлэгийг хөгжүүлэх боломжтойг харуулсан болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 41

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 169
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :