Энэхүү судалгааны ажил боловсролын инновац болохуйц гадаадын сургалтын сайн туршлагыг ЕБС-ийн менежментэд нэвтрүүлэх замаар сургалтын хүртээмж, үр дүнг сайжруулах боломжийг судлахад чиглэгдсэн. Судалгааны ажлыг төрийн бус өмчийн сургууль байгуулан 10 гаруй жилийн хугацаанд явуулсан. ЕБС-ийн сургалтын менежментэд хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, сонгон суралцах хөтөлбөр, бага ангийн “1:5” хөтөлбөрийг нэвтрүүлж үр дүнг тооцсон болно.
Судалгааны ажлын онолын гол үндэслэл нь өөрчлөлтийн менежментийн Левинийн загварчлал бөгөөд судалгааны арга зүй нь Канадын Бритиш Колумбын их сургуулийн судлаачдын боловсруулсан олон улсын практикт хүлээн зөвшөөрөгдсөн шийдэлд суурилсан судалгааны арга зүй болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 12
Ишлэгдсэн тоо : 0