Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эхчүүдийн стрессийг даван туулах арга замыг судлах нь (2-8 насны аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй эхчүүдийн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.1 Сэтгэл судлал
Улсын дугаар : 4328
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : эхчүүд, стресс, даван туулах арга зам, хүүхэд, аутизмын хүрээний эмгэг

Аннотаци

Тус судалгааны ажлын хүрээнд судлаач аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй 124 эхчүүдийг хамруулсан судалгаа хийсэн ба судалгааны зорилго нь аутизмтай хүүхэдтэй эхчүүдийн стрессийн түвшин, даван туулах арга зам ба хүүхдийн бэрхшээлийн хоорондын хамаарал, нөлөөлөх хүн ам зүйн хүчин зүйлсийг тодорхойлж, стрессийг үр дүнтэй даван туулахад дэмжлэг үзүүлэх зөвлөмж боловсруулахад чиглэсэн. Аутизмтай хүүхэдтэй эхийн стрессийн түвшин нь хүүхдийн бэрхшээл, эхийн стрессийг даван туулах арга зам, стратеги, чадвар ба сэтгэл зүйн онцлог, нийгэм, хүн ам зүйн хүчин зүйл ба нийгмийн дэмжлэгийн түвшнээс хамаарна гэсэн таамаглал дэвшүүлсэн. Судалгаанд оролцогчдын нийгэм, хүн ам зүйн болон өрхийн амьжиргааны түвшний талаарх мэдээллийг цуглуулахад хагас бүтэцжүүлсэн асуулгын аргыг, эхчүүдийн стрессийн түвшинг тодорхойлоход “Эцэг эхийн стрессийн индекс-хураангуй хувилбар” сорил, хүүхдийн аутизмын бэрхшээлийг тодорхойлоход “Хүүхдийн давуу тал ба бэрхшээлийг үнэлэх асуулга”, эхчүүдийн стрессийг даван туулах арга зам, стратеги, чадварыг “Бэрхшээлийг даван туулах арга замыг тодорхойлох сорил”, “Эцэг эхийн бэрхшээлийг даван туулах чадварыг үнэлэх асуулга”, эхчүүдийн нийгмийн дэмжлэгийн түвшнийг “Дюк-ЮНС Нийгмийн дэмжлэгийн асуулга”, эхчүүдийн сэтгэл зүйн хувийн онцлогийг “Хувь хүний онцлогийг тодорхойлох 10 өгөгдөлт асуулгыг” ашиглан мэдээлэл цуглуулсан.
Судалгааны үр дүнгээр аутизмтай хүүхэдтэй эхчүүдийн дунд хүүхдийн аутизмын бэрхшээлээс үүдэлтэй стрессийн түвшин өндөр байгаа нь тогтоогдсон. Эхчүүд хүүхдийнхээ аутизмтай холбоотой бэрхшээлийг даван туулахдаа зайлсхийхээс илүү шийдвэрлэхэд чиглэсэн стратегийг баримталдаг ба тэдний баримталж буй стратеги ба стрессийн түвшин хооронд тодорхой хэмжээнд хамааралтай байв. Мөн эхчүүдийн стрессийн түвшин ба түүнийг даван туулах стратеги, арга замыг сонгон хэрэгжүүлэхэд тэдний сэтгэл зүйн хувийн онцлог, өрхийн амьжиргааны түвшин, нийгмийн дэмжлэг тодорхой нөлөө үзүүлж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 14

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 289
Сүүлийн сард 23
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :