Хадны зураг дээрх тамга, тэр дундаа адууны тамганы дүрсийг бүжгийн хөдөлгөөнтэй уялдуулах үүднээс тамганы тайлбар, бэлгэдлийг гүнзгийрүүлэн судалж, ялангуяа тухайн угсаатны малын голлох тамгыг сайтар судалж үзлээ. Адууны тамга бүрийн нэрийн утга учир, өвөрмөц байдал, бэлгэдэл нь хожим бүжгийн хөдөлгөөний нэр томьёонд хэрхэн хөрвүүлэгдсэнийг тодруулах нь маш чухал юм.
Монгол бүжгийн урсгалын төрөл, ангилал, утга санаа, бэлгэдлийг тодорхой болгох, түүхэн хөгжлийн үйл явдлыг он цагийн дарааллаар оруулахыг оролдохын тулд а/ түүхэн эх сурвалж, баримт, мэдээлэл, б) сэдэв , бүжгийн бүтээлийн ард байгаа санааны нэр, танилцуулга зэргийг анхаарч судаллаа.
Хадны зураг, тамганы дүрсээс монгол бүжиг, биеийн хөдөлгөөний нэр томьёог тогтоож, зөвшилцөхийн тулд монгол бүжгийн тодорхой зарчим, ахуй амьдралын хэвшилд нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатай байв. Өнгөрсөн уламжлал, ирээдүйн хөгжил дэвшилтэй уялдуулан таван тулгуурт үндсэн зарчмыг боловсруулсан.
Практикт ашиглах боломжийг эрэлхийлж, хийсэн судалгаа, дэвшүүлсэн онолын үндсэн дээр хадны зураг, адууны уламжлалт тамга зэргийг бэлгэдэлтэй нь холбон монгол бүжгийн хөдөлгөөнийг орчин үеийн бүжгийн хөдөлгөөнтэй уялдуулан, сургалтад нэвтрүүлсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд монгол бүжгийн хөдөлгөөн, нэршлийг баяжуулж, дасгал сургуулилтад гарын арван найман байрлалыг нэмж, арван найман тамганы нэр томьёог тохиож, тус бүрд дөрвөөс найман шинэ хөдөлгөөн оруулж, “Монгол тамган биелгээ” хэмээх оюуны өмч, зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 6
Ишлэгдсэн тоо : 0