Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Авто замын засвар шинэчлэлтийн ажилд хүйтнээр дахин боловсруулах технологийг нутагшуулах судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.11 Бусад инженерчлэл, технологи
Улсын дугаар : 4296
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : дахин боловсруулсан асфальтбетон хучилтын материал, цемент бэхжүүлэгч, хуучин суурийн материал, эрдсийн бүтэц найрлага

Аннотаци

Дахин боловсруулсан суурийн материал (ДБСМ) гэдэг нь хуучин эвдрэлтэй замын материалыг хүйтнээр газар дээр нь дахин боловсруулагч машин ашиглан буталсан материалыг хэлнэ. Дахин боловсруулсан суурийн материалын шинж чанарыг сайжруулах судалгааг хийж гүйцэтгэснээр авто замын засварын ажилд материалыг оновчтой ашиглах боломжтой. Материалын орц найрлагыг зөв оновчлохын тулд ДБСМ-ын химийн шинж чанар, микробүтцийн судалгааг хийх шаардлагатай байгаа юм.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд дахин боловсруулсан суурийн материалын эрдсийн бүтэц, шинж чанар тухайн материалын физик-механик шинж чанарт хэрхэн нөлөөлж буйг судалсан. Хуучин суурийн материал болон хүйтнээр дахин боловсруулсан шинэ суурийн материалын эрдсийн бүтэц, найрлагыг Рентген дифракцын анализатор (X-Ray Diffraction, XRD), гадаргуугийн бүтэц, найрлага, морфологийг сканнинг электрон микроскоптой хосолсон энергийн дисперсийн рентген спектроскоп (Scanning Electron Microscopy with Electron Dispersive X-Ray Spectroscopy, SEM-EDS), мөн эрдсүүдийн фаз хоорондын зураглалыг (Tescan Integrated Mineral Analyzer, TIMA) эрдсийн анализаторын аргууд ашиглан тодорхойлсон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 8

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 144
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :