Зургийн уламжлалт бус дүрслэлийн арга нь хүүхдийн сэтгэл зүйн гутранги байдлыг сэргээх, сэтгэлийн түгшүүр, айдсыг бууруулж, тайвшруулах зэрэг сэтгэл зүйн эерэг мэдрэмж үзүүлэх бөгөөд зурах үйлийн явцад хүүхэд бүрт харилцан адилгүй мэдрэмж төрдөг. Тухайлбал тэд өөрийн зураг бүтээлээ гоѐ сайхан болсоныг ярьж баярлах, эсвэл ямар нэгэн зүйл болохгүй бол уйтгарлана гэхдээ тэд аливаа бэрхшээлийг даван туулахыг хичээдэг. Зургийн уламжлалт бус дүрслэлийн аргуудын давуу тал нь ур дүй, сэтгэхүй, оюун ухаан, хүсэл эрмэлзэл, бие даан өөрийгөө илэрхийлэх чадварыг илүүтэй хөгжүүлдэг учраас хүүхдийн зурах чадварт эерэг нөлөө үзүүлдэг.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 9
Ишлэгдсэн тоо : 0