Сүүлийн 50 жилийн дотор аялал жуулчлал дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай хөгжиж буй салбар болон өргөжиж, ДНБ-ний 9 хувийг бүрдүүлж, 200 сая гаруй ажлын байрыг бий болгожээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээгаэр 2019 оны байдлаар 1.3 тэрбум хүн олон улсын аялал жуулчлалд хамрагдсан бол дотоодын жуулчны тоо 2 дахин нэмэгдсэн байна (UNWTO, 2019). Дэлхийн хэмжээнд хамгийн үсрэнгүй хөгжиж байгаа бүс нутагт Ази, Номхон далайн орнууд хамрагдаж, нийт жуулчдь^н 30 хувийг эзэлж байна. Аялал жуулчлалын салбарын хөгжлийн хандлагыг авч үзвэл тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх нь хөпкиж буй улс орнуудын эдийн засагт огцом өсөлтийг бий болгодгийг Ази, Африкийн шинээр хөгжиж буй зарим улсын жишээ тодхон харуулна (UNWTO, 2018).
Монгол улсад 2019 оны эхний 12 сарын байдлаар 577,300 жуулчин ирж 1 их наяд 686 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Монгол улсад ирж буй жуулчдын 70 хувь нь Монгол орны үзэсгэлэнт байгаль, 50 хувь нь нүүдлийн соёл, уламжлалт ахуй, 25 хувь нь Монгол улсын түүх, Чингис хааны түүх, 15 хувь нь адал явдалт аялал жуулчлалыг сонгон ирсэн байна (БОАЖЯ, 2019). Тус судалгаанаас харахад хүний үйл ажиллагаанд бага өртсөн ландшафт, ландшафтын хослолоор бий болсон үзэмжийн нөөц бүхий Монгол орны аялал-рекреацийн бүс нутгийг жуулчид зорьж ирдэг. Манай улсад сүүлийн жилуүдэд олон арван амралт сувиллын газар байгүулагдаж амрагч, сувилуулагчдын тоо өссөөр байна. Одоогоор улсын чанартай 32 амралт, сувиллын газар, 340 гаруй жуулчны бааз ажиллаж байна. Амралт, аялал жуулчлалыг тогтвортой үр ашигтай хөгжүүлэхэд тухайн нутаг дэвсгэрийн ландшафтын үзэмжид аялал-рекреацийн үүднээс үнэлгээ өгөх судалгааны ажил зайлшгүй шаардлагатай байна.
Эдийн засгийн баруун бүсэд орших Увс аймаг нь Монгол Алтайн уулархаг их муж, Хангайн уулархаг их муж, Их нууруудын хотгор гэсэн 3 их мужийн уулзвар нутаг төдийгүй уулт ойт хээр, говь, цөлийн бүс хил залган орших ландшафтын олон хэв шинжүүд бага орон зайд ялгаран тогтсон өвөрмөц нутаг юм. Увс аймгийн нутаг нь дэлхийн бөмберцгийн хойд хагасын сэрүүн бүсийн байгалийн бүх бүс, бүслүүрийг төлөөлж чадах нутаг гэж дурджээ (Бугровский, 1991). Увс аймгийн нутаг дэвсгэр нь Хархирас, Түргэний мөнх цаст өндөр уулс, Хан-Хөхийн уулт ойт хээрээс, Бөөрөг Дэл, Алтан элс зэрэг говь цөлийн бүс хүртэлх газар нутгийг телөьлж чадах хүний нөлөөнд харьцангуй бага өртсөн газар нутаг юм. Ийм байгалийн өвөрмөц тогтоц, бүхий унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор Увс аймгийн нутагт орших Монголын хамгийн том талбай бүхий Увс нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэж, шим мандлын нөөц газрын сүлжээнд 1997 онд авчээ. Увс аймаг нь ОХУ-ын хил залгаа оршдог, бусад аймгүудтай харьцуулахад байнгын болон түр ажиллагаатай хилийн боомттой, ландшафтын үзэмжийн аялал-рекреацийн нөөцийн хувьд эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд энэхүү нөөц нь бүрэн ашиглагдахгүй байна. Аялал жуулчлалд ландшафтын үзэмжийн аялал-рекреацийн хүчин зүйлсийг үнэлж тооцсон судалгаа одоогоор байхгүй байна. Иймд Увс аймгийн байгалийн нөөцийг эдийн засгийн үр өгөөжтэй ашиглахад ландшафтын үзэмжийн аялал-рекреацийн үнэлгээний судалгааны ажлыг зайлшгүй хийх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Энэхүү судалгааны ажил нь ландшафтын үзэмжийн нөөцөд үнэлгээ өгч, аялал-рекреацийн үйл ажиллагаанд нэн тохиромжтой, тохиромжтой, тохиромжгүй байгалийн мужуудыг тодорхойлон бүсчлэн, түүнийг хамгаалах арга замыг санал болгон, рекреацийн нутаг дэвсгэрийн ашиглалт, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, амралт, рашаан сувиллын газруудыг өргөтгөх, түхайн нутагт хөгжүүлэх аялал жуулчлалын төрөл хэлбэрүүдийг санал болгосноороо шинэлэг ажил юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0