Цэцэрлэгт хамруулахын тулд малчин эцэг эх хүүхдээ түр хугацаагаар айлд байлгах үзэгдэл хөдөө орон нутагч элбэг байдаг. Хэдийгээр малчдын хүүхдэд зориулсан зуны богино хугацааны хувилбарт сургалт байдаг боловч малчин эцэг эх албан боловсролыг илүүд үздэг. Цэцэрлэгт хамрагдахаар айлд байгаа хүүхдийн сурах, амьдрах нөхцөлийг судалсан энэхүү судалгаа нь боловсролын хүртээмж, тогтолцоо, бодлогын асуудлаас гадна хүүхдийн эрх, монгол улсын соёлын хам хүрээ, түүний онцлогталыгавч үзэж судалсан. Тавиул буюу цэцэрлэгт хамрагдахаар айлд түр амьдарч байгаа зургаан бага насны хүүхдийн кэйс шинжилгээг чанарын судалгааны аргаар хийхдээ дараах ундсэн судалгааны асуултад хариулт эрэн хайсан. Үүнд: Нэгдүгээрт, өнөөгийн сургуулийн өмнөх боловсролын бодлого малчин хүн амд хэрхэн хүрч байна вэ? Хобрдугаарт, малчин эцэг эх яагаад хүүхдээ айлд тавьдаг вэ? Гуравдугаарт, тавиул хүүхдийн амьдрах орчин суралцах орчны уялдаа хамаарал ямар байна вэ? Тухайн чанарын судалгааг сонгогдсон орон нутгийн хоёр суманд хийхэд нийтдээ 45 хоногийг зарцуулсан. Судалгааны үр дүнг ерөнхийд нь авч үзвэл малчин хүн амын бага насны хүүхдийн боловсролын хэрэгцээг өнөөгийн боловсролын бодлого хангалттай хүргэж чадахгүй байна гэж гарсан. Малчин эцэг эх хүүхдийн айлд байлгаж цэцэрлэгт хамруулж байгаа нь дараах үндсэн шалтгаантай. Үүнд: Нэгдүгээрт, тэд хүүхдээ боловсролтой болгохыг хүсдэг. Хоёрдугаарт, цэцэрлэгт хамрагдаагүй тохиолдолд хүүхдийг сумын бага сургууль хүлээн авдаггүй. Гуравдугаарт, малчин эцэг эх хүүхдийнхээ боловсролын хувьд цэцэрлэгт бурэн найддаг зэрэг судалгааны ерөнхий үр дүнг харуулсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 19
Ишлэгдсэн тоо : 0