Зусах рапсыг уринш болон буурцагт ургамлын дараа тариалахад
9.3-
10.3 ц/га үрийн ургацтай байгаа нь бусад өмнөгчтэй харьцуулахад
2.7-
3.0 ц/га -аар нэмэгдсэн банйа. Энэ нь үр тарианы таримлууд рапст сайн өмнөгч болж чадахгүй байгааг харуулж байна. Рапсын үндэсний тархалт вандуй болон хошуу будааны дараа давтан түүнийг тариалсан хувилбарт
61.0-
62.0% байгаа нь pane өмнөгчөөсөө бага хамааралтайгаар үндэсний үлдэгдэл үлдээдэг ньтогтоогдов. Уринш-хошуу будааны дараа рапсыг давтан тариалсан хувилбарт ялзмагийн хэмжээ бусад сэлгээний хувилбаруудаас
0.10-
0.51 %-иар, харин уринш-буудай-рапс-хошуу сэлгээнд буудайн дараа рапстарьсан хувилбарт хөрсний эслэг задралын эрчим
10.0-
37.07% буюу хоногт
0.005-
0.02 мг-аар тус тус нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоов. Рапсын үрийн ургац болон түүний биометрийн үзүүлэлт нь нийлмэл бордоогоор (N26P18 ) 30 кг/га үйлчлзх бодисоор бордоход хяналтын болон бусад тунгийн хувилбаруудаас илүү нэмэгдэж байгааг илрүүлэв. Үрийн ургацтайгаа 1000 үрийн жин, бүтээгдэхүүнт ишний тоо, нэг ургамал дахь хонхорцгийн тоо, үрийн тоо, хонхорцог дахь үрийн тоо шууд хамааралтай (г=
0.70-1.0) байгааг корреляцийн шинжилгээгээр тогтоов.Гэрэл, агаар, температур, шим, тэжээл, ус
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 47
Ишлэгдсэн тоо : 0