Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх биологийн идэвхт бэлдмэл (БИН-5)-ийг гарган авах хими технологийн судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.11 Бусад инженерчлэл, технологи
Улсын дугаар : 4355
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : ПОЛИФЕНОЛТ НЭГДЭЛ, АНТИОКСИДАНТ ИДЭВХ, ФАРМАКОЛОГИ ТУРШИЛТ

Аннотаци

Монгол хэл дээр: Дэлхий дээр чихрийн шижин өвчний эсрэг 309 төрөл, 389 зүйлийн ургамал хэрэглэдэг болохыг Pub Med, Science Direct, Mary Ann Liebert, Black Well Synergy, Ingenta Connect, Scirus, Bentham Publishers, Wiley journals гэх мэт сэтгүүлүүдэд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний 742 бүтээлийг шүүж тодруулсан. Чихрийн шижингийн эсрэг хэрэглэдэг эмийн ургамлаас 20 зүйл ургамал нь Монгол оронд ургадаг болохыг Грубовын ургамал тодорхойлох бичиг ашиглан тогтоож, монгол орны эмийн ургамлуудаас ардын уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн түүхэн эх сурвалж, нөөц, тарималжуулах боломж, судлагдсан байдал, хэрэглээ зэргийг харгалзан үзэж доорх 6 зүйл ургамал сонгон авсан. Үүнд: Хоёр гэрт халгай /Urtica dioca L./ навч, Цагаан цээнэ /Paeonia Lactiflora Pall/ үндэс, Эмийн багваахай /Taraxacum officinale Wigg/ үндэс, Хар нэрс /Vaccinium myrtillus (Bilberry) жимс, Хөх нэрс /Vaccinium uliginosum L/ навч, Аньс /Vaccinium vitis-idaea L/ навч орно.
Ургамлуудын биохимийн гол үзүүлэлт болох хандлагдах бодис, үнслэг, уураг, амин дэмийн агуулгыг тогтоон цаашдын судалгааны суурь үзүүлэлт болгон авч харьцуулалт хийлээ. Ургамлын нийт фенолт бодисын агууламж
11.0 -
101.5 мг галлын хүчил/г, чөлөөт радикал дарангуйлах идэвх нь
564.75 -
1750.00 мг аскорбины хүчил/мл байгаа нь фенолт нэгдэл агуулсан антиоксидант идэвхтэй байгалийн эх үүсвэр, биологийн идэвхт нэмэлтийн түүхий эд болох боломжтойг тогтоов. Хандлалтын кинетик туршилтаар хандлах харьцаа 1:10, хугацаа 2 цаг, температур 60 - 800 С тогтоож, туршилтын үр дүнд хандлах технологийн 4 параметр (хатуу шингэний харьцаа, хугацаа, температур, шингээх чадвар), тоосруулан хатаах технологийн 7 параметр (шингэний урсгалын хурд, ууршуулах хэмжээ, хийн даралт, тоосруулан цацах хугацаа, орох, гарах температур, хийн эзэлхүүн) шинээр тогтоолоо. Бүтээгдэхүүн гарган авах технологи туршилтын үр дүнг боловсруулан технологийн заавар, оюуны өмчийн шинэ бүтээлийн патент зэргээр баталгаажуулсан. Жор орцыг дөрвөн хувилбараар зохиож хурц хорон чанарын зургаан үйлдлээр жишиг итгэлцүүр тооцон БИН - 5 бүтээгдэхүүний оновчтой хувилбарыг гаргаж ашигт бүрэлдэхүүн, полифенолт нэгдэл, эрдэс элемент, фармакологийн зэрэг иж бүрэн судалгаа явуулж биологийн идэвхт шинж чанарыг баталлаа. БИН - 5 бүтээгдэхүүн нь фенолт нэгдлийн агууламж
7.43 %, нийт флавонойдууд 1.15 %, үл орлогдох амин хүчлийн агууламж
60.57 %, 33 эрдэс элементийн
45.4 % нь чихрийн шижингийн үед бодисын солилцоонд шууд хамааралтай, 13 фракцын зонхилох 21 төрлийн полифенолт нэгдэл агуулсан олон найрлагатай, чихрийн шижингийн үеийн хүндрэлийг зохицуулах, хэвийн болгох, сэргийлэх үйлдэл бүхий биологийн идэвхт шинэ бүтээгдэхүүн болсон гэж үзлээ. БИН - 5 бүтээгдэхүүний физиологийн үйлчилгээг тогтоох фармакологийн хурц хорон чанар, архаг хорон чанар, тусгайлсан судалгаа явуулахад нийт холестерин
29.0 мг/дл, (
17.67 %), триглицерид
19.9 мг/дл, (
12.5 %), LDL
12.2 мг/дл (
15.46 %) буурч, харин HDL
12.2 мг/дл (
28.44 %) өссөн нь өөх тосны хэмжээ болон исэлдэлтийг бууруулж, цусан дахь саахрын хэмжээг
62.9 мг/дл (
27.57 %) багасгасан эерэг үр дүнгүүдийг үзүүлсэн нь бэлдмэлийн ашигт бүрэлдэхүүний голлох найрлагатай холбоотойг тогтоолоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 76

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 201
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :