Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нотолгоо



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4348
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : ЦАГААН ЗАХТАН, НОТЛОХ БАРИМТ, ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА, ЭРҮҮГИЙН

Аннотаци

Хамгаалахаар дэвшүүлсэн зүйл.Энэхүү судалгааны ажлын үр дүнг үндэслэн дараах асуудлыг хамгаалалтад оруулж байна.
Нэг. Хуулийн тодорхойлолтын талаар:
1. Эрүүгийн хэргийн нотолгоо гэдэг нь болж өнгөрсөн үйл явдал гэмт хэрэг эсэх, түүнд тодорхой
этгээд буруутай эсэхийг тогтоох зорилгоор Эрүүгийн процессын хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий албан тушаалтнаас чиг үүргийн дагуу хэрэгжүүлж байгаа нарийн дэс дараалал, уялдаа холбоо бүхий танин мэдэх үйл явцаар дамжин хэрэгжих нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх цогц ажиллагаа;

2. Гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, тухайн хэрэгт тодорхой этгээд гэм буруутай эсэхийг бүрэн дүүрэн тогтоох зорилгоор мөрдөн шалгах эрх бүхий этгээд Эрүүгийн процессын хуульд заасан эх сурвалжаас хуулиар тогтоосон журмын дагуу, хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр цуглуулж,
бэхжүүлсэн, шалгагдаж үнэлэгдсэн баримтат мэдээллийг эрүүгийн хэргийн нотлох баримт гэнэ
хэмээн тодорхойлох;

3. Эрүүгийн хуульд заасан "Хуулийн этгээд гэдгийг Улсын бүртгэлийн тухай хуулийн 7 зүйлийн
7.1 дэх хэсгийн
7.1.1-
7.1.6-Д заасан хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг гэж ойлгоно" хэмээн Улсын Дээд шүүхийн тайлбар гаргах, Хоёр. Хуулийг боловсронгуй болгох талаар:

4. ЭХХШтХ-ийн эрүүгийн процесс ажиллагааны оролцогчийг тодорхойлсон 1.4 дүгээр зүйлийн 1.13-т: "Эрүүгийн хуулийн тусгай ангид хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэргийн улмаас хохирсон, иргэний хуулийн
25.1-д заасан зохион байгуулалты нэгдлийг ойлгоно" гэсэн нэмэлт өөрчлөлт оруулах;

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар хэмээх 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: "Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан журмыг баримтална" гэж томьёолох;

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн
8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Тэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хуулийн этгээдийг хохирогч гэнэ" гэж нэмж томьёолох;

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотолбол зохих байдал хэмээх
16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг: "гэмт хэргийг үйлдсэн хүн, хуулийн этгээд" нэмж томьёолох;
Гурав. Практик үйл ажиллагааны чиглэлээр:

8. Хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нотолгооны талаар тусгайлсан бие даасан хичээлийн хөтөлбөртэй болох;

9. Үндэстэн дамнасан групп, компани, корпорац, хуулийн этгээдийн оролцсон авлигын хэргийгшийдвэрлэхээр бий болсон олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтарсан баг байгуулах хоёр талт болон олон талт хэлэлцээрийг хийж, үндэстэн дамнасан
хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн мөрдлөгийн ажиллагааг хийх бололцоог бүрдүүлэх
Судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлж, хэрэгжүүлсэн байдал. Судалгааны ажлын бүлгүүдийн агуулгаар бид эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бичин мэргэжлийн сэтгүүлүүдэд нийтлүүлэн, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлсэн. Дурдвал:
1. 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн танхим хамтран "Эрүүгийн процессын эрх зүйд тулгамдсан зарим асуудал" сэдэвт хэлэлцүүлэгт "Хуулийн этгээдэд холбогдох гэмт хэргийн криминалистик шинжийг тодорхойлох зарим асуудап" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн,

2. Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа Дорнод Сибирийн дээд сургуулиас 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан "Деятельность правоохранительных органов в современных условиях" /Орчин үеийн нөхцөл дэх хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа/ сэдэвт Олон Улсын Эрдэм шинжилгээ, практикийн хуралд "Actual state of investigation operation and proof of crimes related to legal entities in mongolia" сэдэвт илтгэлийгхэлэлцүүлсэн.

3. ДХИС-ийн Цагдаагийн сургууль, Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимээс Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Мөрдөн шалгах газартай хамтран 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "Мөрдөн шалгах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, хүндрэл, шийдвэрлэх арга зам, чиг хандлага; хуулийн этгээдэд холбогдох гэмт хэрэг" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, тус хуралд "Хуулийн этгээдэд холбогдох гэмт хэрэг, нотлох ажиллагааны уламжлал, өнөөгийн байдал, чиг хандлага" сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн.

4. Монголын цагдаагийн байгууллагын түүхт 100 жил, мөрдөн байцаах албаны 75 жилийн ойд зориулсан ДХИС, ЦС, ЦЕГ-ын МБА хамтран зохион байгуулсан "Мөрдөн шалгах ажиллагааны хүндрэл, шийдвэрлэх арга зам, чиг хандлага" эрдэм шинжилгээний хуралд "Хуулийн этгээдээс
үйлдсэн гэмт хэргийг нотлох ажиллагаанд тулгамдаж буй асуудал" илтгэлийг хэлэлцүүлсэн нь
шилдэг илтгэлээр шалгарсан. Судалгааны ажлын бүтэц. Судалгааны ажил удиртгал, гурван бүлэг, 8 зүйл, дүгнэлт, санал, ашигласан эх
сурвалжийн жагсаалт, хавсралт гэсэн бүтэцтэй.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 32

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 295
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :